• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний баярын үеэр төрөл бүрийн баялаг агуулгатай ажиллагаа явагдана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-25 11:14:46

      Энэ оны 10-р сарын 1-ний өдөр БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Энэ өдөр цэргийн парад, нийтийн жагсаал болохоос гадна, уран сайхны тоглолт, галын наадам тэрчлэн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаацах төрөл бүрийн ажиллагаа амралтын өдрүүдэд болно.

     Үндэсний баярын 60 жилийн ойг тэмдэглэх Бээжин хотын бэлтгэл комиссын төлөөлөгч 24-ний өдөр сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ, 9-р сарын 30-ны орой Хятадын төрийн зөвлөл Ардын их хурлын ордонд төрийн цайллага зохиож, 10-р сарын 1-ний үдээс өмнө Тянь Ань Мэнийн өргөн талбайд нийслэлийн олон этгээдийн БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх хурал болж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао үг хэлэх юм. Улмаар цэргийн парад болж, 200 мянган хүн, 60 цэцэгт тэрэг оролцсон нийтийн жагсаал болно гэжээ.

     10-р сарын 1-ний орой Тянь Ань Мэнийн өргөн талбайд үдэшлэг зохион байгуулж, Тянь Ань Мэнийн өргөн талбай болон бусад газар галын баяр хийнэ. Тухайн үед Хятад улсын удирдагчид нийслэлийн олон түмний хамт Тянь Ань Мэнийн асар дээр гарч уран сайхны тоглолт болон галын наадмыг сонирхох болно. 10-р сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Бээжин хотын гол цэцэрлэгт хүрээлэнд үндэсний баярыг тэмдэглэх ажиллагаа зохиогдоно. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе