• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монгол, Шиньжян зэрэг 5 өөртөө засах районы амжилт бүтээлийн үзэсгэлэн Бээжинд нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-25 17:00:12

          Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Район, Шиньжяны Уйгар Үндэстний Өөртөө Засах Район, Гуаншигын Жуан Үндэстний Өөртөө Засах Район, Ниншягын Хотон Үндэстний Өөртөө Засах Район, Төвдийн Өөртөө засах район зэрэг районы амжилт бүтээлийн үзэсгэлэн 25-ны өдөр Бээжинд ажлаа эхэлсэн байна. Хятадын Ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй нээлтийн ёслолд оролцож , үзэсгэлэнгийн байдалтай танилцсан байна.

          Өргөн баялаг агуулгаар шинэ Хятад улс байгуулагдсан, ялангуяа өөрчлөлт шинэчлэлт нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлснээс хойш дээрх 5 өөртөө засах районы олсон гэрэл цацрангуй амжилт бүтээлийг харуулсан юм.

          ХКН-ын Төв Хорооны Сурталчилгааны яамны сайд Лиү Юншань нээлтийн ёслолд үг хэлж тэмдэглэхдээ, урт хугацааны хүчин чармайлтаар, Өвөр Монгол, Шиньжян зэрэг 5 Өөртөө Засах район нүсэр их өөрчлөлт хийж, бүх үндэстэнд урьд хожид гараагүй ашиг тус хүртээсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Энэ нь Хятадын үндэстний бүс нутгийн өөртөө засах тогтолцоо амжилттай, үндэстний бодлого зөв оновчтой, үндэстний эв нэгдэл нэлээд сайн байна гэдгийг маргашгүй гэрчлэв гэжээ./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе