Ням, 6 сарын 1, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын загвар" болох үндэстний районы өөртөө засах хэлбэр маш их амьдрах хүчинтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-26 10:47:51

     Өвөр монгол, Шиньжян, Гуанши, Ниншя, Төвд зэрэг үндэстний 5 өөртөө засах районы ололт амжилтын үзэсгэлэн энэ долоо хоногоос Бээжинд ажиллаж байна. "Рэньмин рибао сонин" 26-ны өдөр тоймчийн өгүүлэл нийтэлж, үзэсгэлэнгээр дамжин, бид шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн туршид үндэстний цөөнхийн районы эдийн засаг, улс төр, соёл, нийгэм олон талаар асар их дэвшсэнийг олж харлаа. "Хятадын загвар" болох үндэстний районы өөртөө засах хэлбэр маш их амьдрах хүчинтэй болохыг олж харлаа гэж тэмдэглэжээ.

     Өгүүлэлд тэмдэглэхдээ: Хятадын үндэстний районы өөртөө засах хэлбэр үндэстний хүчин зүйл болон бүс нутгийн хүчин зүйлийг уялдуулахыг баримтлана. Тухайлбал, үндэстний цөөнх болон үндэстний районы хөгжилд тус төхөм үзүүлэх шаардлагыг бүрэн бодолцсон бөгөөд улс орны нэгдлийг хамгаалах, үндэстний эв нэгдлийг ахиулах шаардлагыг ч бүрэн бодож үзсэн. Хятадын үндэстнүүдийн хөгжлийн түүхэн уламжлалыг бүрэн хүндэтгэсэн бөгөөд Хятадын үндэсний бодит байдлын бодит шаардлагыг зөв тусгаж, Хятадын онцлогтой социализмын улс төрийн хөгжлийн замын чухал бүрэлдэхүүн хэсэг болжээ. Өнөөгийн байдлаар Хятад улсад 5 өөртөө засах район, 30 өөртөө засах жоү, 120 өөртөө засах сянийг хамарсан үндэстний өөртөө засах 155 газар байгуулагдсан бөгөөд үндэстний 1173 сян байгаа гэжээ.

     Өгүүлэлд тэмдэглэхдээ: үндэстний районы өөртөө засах тогтолцоо нь эрх тэгш, эв нэгдэлтэй, харилцан туслалцсан, эв найрамдуу социолизмын үндэстний харилцааг батжуулж, Хятадын үндэстнүүдийн олон ургалч цогцын үндсэн бүтцийг харуулж, Хятадын үндэстнүүдийн эв нэгдлийн язгуур ашиг сонирхлыг баталгаажуулсныг 60 жилийн практик үйл явц гэрчилж байна гэжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе