• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монгол, Шиньжян зэрэг 5 өөртөө засах район Бээжинд амжилт бүтээлийн үзэсгэлэн ажиллуулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-26 11:19:49

     Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Район, Шиньжяны Уйгар Үндэстний Өөртөө Засах Район, Гуаншигын Жуан Үндэстний Өөртөө Засах Район, Ниншягын Хотон Үндэстний Өөртөө Засах Район, Төвдийн Өөртөө засах район зэрэг районы амжилт бүтээлийн үзэсгэлэн одоо Бээжинд болж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд БНХАУ байгуулагдсанаас нааших 60 жилийн турших, ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн турших үндэстний цөөнхийн районы асар их өөрчлөлт хувиралтыг харуулсан байна.

     Үзэсгэлэн нь бичиг баримт, фото зураг, бодит бараа зэрэг материалаар тэрчлэн мультимедиа материалаар Өвөр Монгол, Шинжян, Гуанши, Ниншя, Төвдийн эдийн засаг, улс төр, соёл, нийгэм тэрчлэн экологийн байгуулалт зэрэг талын ололт амжилтыг харуулсан байна.

     Хятад улс бол олон үндэстэнтэй нэгдмэл улс болно, үүнд үндэстний цөөнхийн хүн ам 100 саяас давж, нийт Хятадын хүн амын 8.4%-г эзэлж байна. Одоо болтол Хятад улс нийт 155 үндэстний өөртөө засах газар байгуулж, 55 үндэстний цөөнхийн 44 нь үндэстний цөөнхийн өөртөө засах газар байгуулж, өөртөө засах газар орны үндэстний цөөнхийн хүн ам нь үндэстний цөөнхийн нийт хүн амын 71%-г эзэлж байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе