• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засаг тогтвортойгоор өсөн нэмэгдэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-26 16:59:58

      Хятадын үндэсний эрхт байгууллага болох БХАТИХ-ын Байнгын хороо өнөө Бээжинд ээлжит чуулган чуулж байна. Үндэсний эдийн засгийн эрхлэлтийн байдлын тухай Хятадын Засгийн газрын уг чуулганд дэвшүүлсэн тайланд тэмдэглэхдээ, өнөөгийн Хятадын эдийн засгийн хөгжил нь тогтвортойгоор сэргэн хөгжиж байгаа зангилгааны цаг үедээ оршиж, мөн маш олон хүндрэл бэрхшээл болон өрсөлдөөн сорилтод нүүрлэж байгаа хэдий ч энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн урьдчилан тогтоосон зорилтдоо хүрэхээр Засгийн газар чармайн ажиллах болно гэжээ.

     Олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөний дагуу дэлхийн эдийн засаг нь бууралтын шатандаа орсон байна. Иймэрхүү байдалд Хятад улс эдийн засгийн өсөлт удааширч байгаа байдлыг тогтоон барьж, эдийн засгийн өсөлтийн нааштай хандлага өдөр ирэх тусмаа ил тод болж байна. Хятадын Төрийн зөвлөлийн эрх олгосны дагуу Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Жан Пин саяхан БХАТИХ-ын Байнгын хороонд хандан энэ он гарснаас нааших Хятадын улс ардын эдийн засгийн холбогдох байдлаар тайлан хийсэн байна: Тэрээр хэлэхдээ,

    "Эдийн засгийн эрхлэлт дэх нааштай хүчин зүйл тасралтгүй нэмэгдэж, өсөлтийг баталж, бүтцийг тохируулж, өөрчлөлтийг ахиулан, ардын амьжиргааг сайжруулах ажил ил тод амжилтад хүрсэн байна. Эдийн засгийн өсөлт дотоод эрэлт хэрэглээний улмаар аажмаар сэргэж байна. Энэ оны эхний хагаст улсын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 7.1 хувиар өсөж, үүнд 2-р улиралд 7.9 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн үйлдвэрлэл тогтвортойгоор сэргэж хөгжсөн байна" гэжээ.

     Танилцуулснаар, Хятадын эдийн засгийн үр ашгийн өнөөгийн буурч байгаа байдал нь зохих хэмжээгээр сайжирсны зэрэгцээ санхүүгийн орлого нэмэгдэх хандлагатай болсон байна. Хэдийгээр энэ оны эхний 7 сард Хятадын санхүүгийн орлого нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 0.5 хувиар буурсан боловч өнгөрсөн 3 сард харин өнгөрсөн оныхоосоо нэмэгдэж, үүнд 7-р сарын нэмэгдлийн хэмжээ нь 10.2 хувьд хүрсэн юм байна.

     Харин олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөтэйгөөр Хятадын эдийн засагт мөн маш олон хүндрэл бэрхшээл болоод өрсөлдөөн сорилт нүүрлэж бий. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Жан Пин БХАТИХ-ын Байнгын хороонд ажлын тайлан хийх үе хэлэхдээ, өнөөгийн Хятадын эдийн засгийн сэргэж байгаа байдал нь бэхжиж тогтворжиж амжаагүй, бас тэнцвэргүй байсаар байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

    "Гадаад эрэлт хэрэгцээ ихээр багасаж байгаа нь Хятадын эдийн засгийг үргэлжлэн нөлөөлөх болно. Хэсэг ажил төрөл болон аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэлт мөн нэлээд хүндрэлтэй хэвээр байна. Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил болон тариачдын орлогыг нэмэгдүүлэх ажил нэлээд хүчиртэй байна. Үүний зэрэгцээ, бүтцийн тохируулалтыг ахиулах болоод эрчим хүч хэмнэн бохирдуулалтыг багасгах үүрэг бэрхшээлтэй байна. Ажлаар хангах дарамт мөн их байсаар байна" гэжээ.

     Жан Пин хэлэхдээ, Хятадын Засгийн газар энэ оны дор хагаст дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөж, ардын амьжиргааг сайжруулах ажлыг чангатгах зэргийг багтаасан 8 том арга хэмжээг үргэлжлэн хэрэгжүүлэх болно. Эдгээр арга хэмжээний дундаас хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөх болоод эдийн засгийн бүтцийн тохируулалт нь чухлын чухал болсон байна. Төрийн зөвлөлийн БХАТИХ-ын Байнгын хороонд дэвшүүлсэн тайланд заахдаа, өнгөрсөн оны 4-р улирлаас нааш Хятадын эдийн засгийн эрхлэлт нь нэлээд их хүндрэл бэрхшээлд тулгарсан нь голдуу олон улсын банк санхүүгийн нөлөөний дагуу, Хятадын эдийн засгийн бүтцийн чанартай зөрчил хурцадсанаас болсон юм. Иймээс эдийн засгийн сэргэн хөгжихийг ахиулах явцад бүтцийн тохируулалт болон хөгжлийн арга хэлбэрийн өөрчлөлтийг эдийн засгийн тогтвортой бөгөөд нэлээд түргэн хурдаар хөгжихийг баталгаажуулах гол чухал зүйл болох юм гэжээ.

     Жан Пин цохон тэмдэглэхдээ, энэ оны дор хагаст Хятадын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн үүрэг нь маш хүнд байгаа юм. Иймээс Хятад улс бүтцийн тохируулалтаа ахиулах, бие даан шинийг үүдэх, эрчим хүч хэмнэн хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хот хөдөөг нэгтгэн төлөвлөх болоод бүс нутгийн зохицонгуй хөгжил, өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх, ардын амьжиргааг батлан сайжруулах зэргийг нэн чухалд авч үзэх ёстой гэжээ.\Хүчит орчуулж.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе