Азийн урлагийн 11-р наадам 26-ны орой Монгол үндэстний онцлог бүхий "Бахархал татсан Ордос" хэмээх тоглолтоор амжилттай өндөрлөлөө. Азийн 20 орноос Хятадад суугаа элчин сайд болон элчин сайдын яамны төлөөлөгч, Азийн холбогдох улс орнуудын соёл хариуцсан албаны хүн , урчууд хаалтын ёслолд оролцжээ.
Энэ удаагийн Азийн урлагийн наадам 8-р сарын 18-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Районы Ордос хотод эхэлж, 9 хоногийн хугацаанд Азийн урлагийн 35 чуулгын 2500 гаруй урчууд урлагийн үйл ажиллагаанд оролцжээ. \Хүчит орчуулав\