|
|
||
Шанхайн Дэлхийн яармаг Австрали, Хятад хоёр орны харилцааг нэн бэхжүүлэхийг хүсэж байна гэж Австралиас Шанхайд суугаа ерөнхий консул Том Коннор саяхан хэллээ.
Тэрээр хэлэхдээ, өнөө хоёр орны харилцаанд гарсан түр цагийн бэрхшээл нь олон хүнийг төөрөгдүүлж, харин хоёр орны нэн их өргөн хүрээний найрсаг харилцааг хүмүүс анхаарахгүй байна гэжээ.
Дэлхийн яармаг нь хоёр орны банк санхүү, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөтгөж, чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээг ахиулах, онцгойлон хоёр орон нутгийн гүнзгий хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд нааштай ач холбогдолтой юм гэж тэрээр үзлээ.
Нийт 83 сая Австрали долларын хөрөнгө оруулалт бүхий Шанхайн Дэлхийн яармагийн Австралийн ордныг өнөө яаралтай байгуулж байна. Энэ ордон Шанхайн Дэлхийн яармагийн төсөөлж байгаа нийт үзэгчдийн арваны нэг хувь, тухайлбал 7 сая хүний сонирхлыг татах болно гэж энэ ерөнхий консул хэллээ. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |