• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан үзэсгэлэн ажиллуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-27 16:24:27

     10-р сарын 1-ний Хятадын үндэсний баярын үеэр Бээжингийн олон музейн нийт зуу гаруй төрлийн үзэсгэлэн болон соёлын арга хэмжээ зохион явуулна гэж Бээжингийн Бичиг дурсгалын ажил эрхэлсэн газрын 27-ны өдөр нийтэлсэн мэдээнд тэмдэглэжээ.

     Тус арга хэмжээний томоохон үзэсгэлэн гэвэл, Хятадын үндэсний музейгээс зохион явуулсан "Сэргэн мандалтын зам" үзэсгэлэн, Хятадын Ард Түмний Хувьсгалт цэргийн музей болон олон музей хамтран оролцсон "Гэрэл цацрангуй 60 жил—БНХАУ байгуулагдсаны 60 жилийн амжилт бүтээлийн үзэсгэлэн", Хятадын Сансрын музейгээс зохион байгуулсан "ХАЧА-ийн Агаарын цэрэг байгуулагдсаны 60 жилийн зэр зэвсэг, тоног төхөөрөмж, амжилт бүтээлийн үзэсгэлэн" зэрэг багтаж байна. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе