![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
60 жил гадаадад нээлттэй бодлого хэрэгжүүлсэн Хятад улс нь өнөө нэн нээлттэй төрх байдлаар дэлхий нийттэй алхаагаа нэгтгэж байна.
Өнгөрсөн 60 жилд Хятадын импорт, экспортын худалдааны хэмжээ 2000 гаруй дахинаар өсөн нэмэгдэж, Хятад улс нь нэгэнт дэлхийн 3-р том худалдааны орон ба 2-р том экспортын орон болсон байна.
2009 оны 6-р сарын эцсийн байдлаар Хятад улсын батлан зөвшөөрсөн гадаадын худалдааны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 670 мянгад хүрч, гадаадын хөрөнгийг ашигласан хэмжээ нь өнгөрөгч зууны 50-аад оны үед 1 тэрбум 900 сая ам. доллар байснаасаа нэмэгдэж 898 тэрбум 400 сая ам. доллар болсон байна.
2008 оны эцсийн байдлаар Хятадын гадаадад авч эрхэлж байгаа төсөл нь дэлхийн 190 гаруй улс орон болон бүс нутагт түгж, давхардсан тоогоороо нийт 4 сая 620 мянган ажилтан ажилчныг гадаадад томилон ажиллуулсан байна.
Шинэ Хятад улс байгуулагдсан эхний үед худалдааны түнш нь зөвхөн Зөвлөлт Холбоот Улс болон зүүн Европын цөөн хэдэн орон байсан бол өнөө нэгэнт Америк, Европ, Орос, Япон зэргийг багтаасан 220 гаруй улс орон болоод бүс нутаг болон нэмэгдэж, Хятад улс нь нэгэнт чөлөөт худалдааны 8 хэлэлцээрийг үзэглэж, бас бусад чөлөөт худалдааны 6 хэлэлцээрээр холбогдох орнуудтай зөвшилцөж байна. Үүний зэрэгцээ 129 улс орон, бүс нутагтай хоёр талын хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Өнөөдрийг хүртэл Хятад улс нь дэлхийн 163 улс оронд дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна. Хариуцлагат улс орон болсны хувьд Хятад улс нь хожим ирээдүйд дэлхийн эдийн засгийн хөгжлийн явцад өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэх болно.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |