• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын шинжлэх ухаан техникийн шинийг үүдэх системийн байгуулалт анхны үр дүнд хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-27 17:41:35

     БНХАУ байгуулагдсан 60 жилийн турш шинжлэх ухаан, техникийн ажил үйлс нь удаа дараалан нисэх мэд түргэн хөгжсөн байна. Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны сайд Вань Гангийн үзэж байгаагаар, Хятадын шинжлэх ухаан, техникийн шинийг үүдэх хүчин чадал нь ч тасралтгүй дээшилж, шинжлэх ухаан техникийн шинийг үүдэх системийн байгуулалт анхны үр дүнд хүрсэн байна гэжээ.

     Вань Ган 2007 онд Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны сайдын тушаалд ажилласан байна. Түүний тушаалд ороод удалгүй бүх дэлхийн чанартай банк санхүүгийн хямрал үүссэн байна. Гэвч түүний үзэж байгаагаар энэ нь шинжлэх ухаан, техникийн хөгжилд авч хэлбэл мөн ч нэг удаагийн боломж тохиол болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Шинжлэх ухаан, техникт авч хэлбэл банк санхүүгийн хямрал бол нэн ч боломж тохиол болох юм. Хүн төрөлхтний түүхэн дэх удаа болгоны банк санхүүгийн хямрал нь бүх техникийн хувьсгалыг ахиулж, удаа болгон хүмүүс банк санхүүгийн хямралаас чөлөөлөгдөхөд бүр шинжлэх ухаан, техник нь хөтлөн замчилсан байдаг" гэжээ.

     Үнэндээ Хятадын шинжлэх ухаан, техникийн хөгжил нь мөн ч олон удаагийн хямралын дунд явагдсан байдаг. Шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үед Хятадын шинжлэх ухаан, техникийн хүчин чадал нь маш буурай байж, 30 гаруйхан шинжлэх ухаан техникийн тусгай байгууллагатай байж, шинжлэх ухаан, техникийн ажилтны нийт тоо нь 50 мянгад ч хүрэхгүй байжээ.

     60 жилийн хөгжлөөр дамжин өнөөгийн Хятадын шинжлэх ухаан, техникийн боловсон хүчний тоо хэмжээ нь нэгэнт 42 саяд хүрч, дэлхийн тэргүүний эгнээнд жагссан байна. Үүний зэрэгцээ, нисэгчтэй сансрын хөлгийн төсөл, саран бөмбөрцөгт хайлт хийх төсөл, эрлийзжүүлсэн супер тутарга, өндөр хүчин чадалтай компьютер, онц их цар хэмжээ бүхий интеграл схем, цөмийн цахилгаан станцын техник зэрэг салбарт бүр чухал их ахиц амжилт олсон байна.

     21-р зуунд орсноос хойш, шинжлэх ухаан, техникийн шинэ нэг ээлжийн өөрчлөлт хувьсгал гарч, дэлхийн улс орнууд нь цөмөөрөө шинжлэх ухаан техникийн хөгжлийг өөрийн өсөлтийн цэг болгосон байна. 2006 онд Хятад улс шинжлэх ухаан, техникийн дунд урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан тогтоож, бие даан шинийг үүдэхийг шинжлэх ухаан, техникийн ажлын гол чиглэл болгохоор тодорхой дурдаж, Хятадын Шинжлэх ухаан техникийн яам бас үүнд үндэслэн шинжлэх ухаан, техникийн шинийг үүдэх үндэсний системийг байгуулах үзэл баримтлал дэвшүүлсэн байна. Вань Гангийн үзэж байгаагаар, шинийг үүдэх хүчин чадлын дэвшилт нь ирээдүйн Хятадын шинжлэх ухаан, техникийн хөгжилд чухал үндэс суурийг тавих болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Аж ахуйн нэгжээр гол болгосон үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний судалгааг харилцан уялдуулсан техникийн шинийг үүдэх систем: ирээдүйн мэдлэгт хайлт хийхэд үндэс суурийг тавих мэдлэгийн шинийг үүдэх систем: өвөрмөц онцлог бүхий бүс нутгийн шинийг үүдэх систем: үндэсний батлан хамгаалалт болон иргэний хэрэглээний байгуулалтыг уялдуулсан батлан хамгаалалтын шинийг үүдэх систем: шинжлэх ухаан, техникийн банк санхүү, шинжлэх ухаан, техникийн даатгал, шинжлэх ухаан, техникийн солилцоо зэргийг багтаасан зах зээлийн хөгжилд зохицсон шинжлэх ухаан, техникийн зууч байгууллага эдгээр нь үндсэн сүлжээг бүрдүүлж, Хятадын шинжлэх ухаан, техникийн эдийн засгийн хямрал, экологийн хямрал, халдварт өвчний хямрал гээд төрөл бүрийн хүнд хэцүү байдлыг зохицуулах хүчин чадлыг чангатгасан байна" гэжээ.

     Бүртгэснээр 2008 онд Хятадын патентын эрхийн өргөдөл дэвшүүлсэн хэмжээ нь 828 мянгад хүрч, үүнд нээлтийн патентын өргөдөл дэвшүүлсэн хэмжээ нь 290 мянга байж, дэлхийд 3-р байр эзэлсэн байна. Вань Ган хэлэхдээ, Хятадын шинжлэх ухаан, техникийн хөгжлийн стратегийн дагуу Хятад улс 2020 оноос өмнө шинийг үүдэх улс орныг байгуулж, шинжлэх ухаан, техник нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн эрчтэй тулгуур хүчин болох болно. Энэ нь мөн Хятадын шинжлэх ухаан, техникийн ажлын гол зүйл болох юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе