• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн GDP 60 жилд 300 гаруй дахин өсөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-28 15:23:36

          Бээжин хотын Статистикийн газрын 28-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2008 онд Бээжин хотын дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ триллион юаниас давж, 1 триллион 48 тэрбум 800 сая юаньд хүрэв. Үнэ ханшийн өөрчлөлтийн хүчин зүйлийг гарган тооцвол 1952 оны, тухайлбал шинэ Хятад улс байгуулагдсан эхэн үеийнхээс 319 дахин өсөн нэмэгдсэн байна.

          Тоо баримтаас үзвэл, 2008 онд Бээжингийн хот суурины оршин суугчид болон хөдөө тосгоны оршин суугчдын хүн тутмын орлого 24 мянган юань болон 11 мянган юаньд тус тус хүрч, 1978 оныхоос 10,5 дахин болон 13,2 дахинаар тус тус нэмэгдсэн байна.

          2008 онд Бээжин хотын импорт экспортын нийт хэмжээ 80 гаруй сая ам. долларт хүрч, 1978 оныхоос 300 орчим дахин нэмэгдэв. Үүний зэрэгцээ Бээжин хотын гадаадын хөрөнгө оруулагчид болон жуулчдыг татах хүчин өдөр ирэх тутам нэмэгдэв. Ялангуяа олимпын наадмыг зохион байгуулснаар Бээжин хотын олон улсын болох төвшин ихээр дээшилсэн байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе