![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын хөдөө аж ахуйн яамны дэд сайд Чэнь Шяохуа 29-ний өдөр Бээжинд хэлэхдээ, олон жилийн хүчин чармайлтаар өнөө Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний яс чанар ерөнхийдөө аюулгүй сэтгэл амар болсон байна гэжээ.
Тэрээр мөн өдөр "2009 оны хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хариуцлагын чуулга уулзалт" дээр хэлэхдээ, энэ оны эхний хагаст Хөдөө аж ахуйн яамны хяналт шалгалтаас үзвэл, Хятадын хүнсний ногоо, усан гаралт зэргийн шаардлага хангасан хэмжээ 90 гаруй хувьд хүрч, сүүний шаардлага хангасан хэмжээ 100 хувьд хүрсэн байна. Гэвч өнөөгийн үе шатанд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа маш тархай бутархай байж, үйлдвэрлэлийн арга хэлбэр мөн нэлээд хоцрогдонгуй байгаа учраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний яс чанар, аюулгүй байдлын төвшнийг дээшлүүлэх үүрэг мөн маш хүнд байна гэжээ.
Хөдөө аж ахуйн яам хойшид "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль"-ийг нухацтай хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хяналт удирдлагаа эрчимжүүлж, хөдөө аж ахуйн стандартчиллыг ахиулж, хууль зөрчсөн үйл ажиллагааг хатуу цээрлүүлэх болго гэж тэрээр хэллээ. \Цэцэн орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |