• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын үндэстний цөөнхийн районы дэд бүтцийн байгуулалт тодорхой амжилтад хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-30 16:10:51

     Хятадын Үндэстний цөөнхийн үйл хэрэг хариуцсан үндэсний хорооноос сурвалжлагчийн авсан мэдээгээр, Хятадын үндэстний цөөнхийн районы үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт түргэн нэмэгдэж, дэд бүтцийн байгуулалт тодорхой амжилтад хүрсэн байна.

      Өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш Хятад улс үндэстний цөөнхийн районы дэд бүтцийн байгуулалтад оруулалтаа байнга нэмэгдүүлэв. Үндэстний цөөнхийн районы бүх нийгмийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 1978 онд 7 тэрбум 600 сая юань байсан бол 2008 он болоход 1 триллион 800 тэрбум юаньд хүрсэн байна. Нисэх онгоцны буудал, төмөр зам, хурдны зам, усжуулалтын цогцолбор, хот хөдөөгийн дэд бүтцийн төхөөрөмжийг шинээр байгуулжээ.

     Үүнээс гадна Хятадын үндэстний цөөнхийн районы хот хөдөөгийн оршин суугчдын орлого тогтвортой өсөн нэмэгдэж, иргэдийн амьдрал ахуй сайжирсаар байна.

      Соёлын хамгаалалтын талаар 2008 онд үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн хоёрдох бүлэг нэрсийн жагсаалтыг нийтэлснээс хойш Хятадын 55 үндэстний цөөнх бүхэн өөр өөрийн төслөө үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан байна. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе