![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Энэ онд БНХАУ байгуулагдсан 60 жилийн ойн баяр тохиож байна. 60 жилийн турш Хятадын боловсролын үйлс ихээхэн өөрчлөгдөж, ихээхэн хөгжиж, үсрэнгүй дэвшил хийснээр Хятадын үндэстнүүдийн шинжлэх ухаан техник соёл боловсролд үндсэн өөрчлөлт гарч хүн ам олонтой улсаас хүн амын эх баялаг ихтэй улс болон хөгжих түүхэн өөрчлөлт гарсан байна.
Одоо Хятад улс 9 жилийн үнэ төлбөргүй албан журмын заавал сургах боловсролыг тал бүрээр биелүүлээд байна. Зуун дамнасан 10 жилийн хугацаанд Хятад улсын дээд боловсрол бусад орны 30-аас 50 жил хэрэгсэн туулсан түүхэн замналыг туулж, чадварлаг хүмүүс бэлтгэн хүмүүжүүлдэг байснаа олон түмэнд чиглэсэн чанартай болсон байна.
Хятадын ирээдүйн боловсролын үйлсийн хөгжлийн тухай Хятадын Боловсролын сайд Жүө Жи хэлэхдээ, хойшид Хятад улс боловсролын шударга байх үйл явцыг ахиулж, хүн хүчний эх баялгаар хүчирхэг орон байгуулахаар чармайх болно гэжээ.
1949 онд БНХАУ байгуулагдах үед хүн амын 80 хувь нь үсэг бичиг танихгүй байж, бага сургуульд суралцагсад 20% ч хүрэхгүй байжээ. 60 жилийг өнгөрөөгөөд Хятад улсын бага сургууль, дунд сургуульд элсэлтийн норм 99% болж, залуу багачуудын үсэг бичиг үл таних хэмжээ 3.5% болтол буурсан байна. Хөдөө тосгон болон баруун бүсийн нөхцөл тааруу районд чиглүүлэн Хятадын Засгийн газар санхүүгийн оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж, тухайн орон нутгийн албан журмын боловсролын хөгжилтийг мөнгө төгрөгөөр баталгаажуулсан байна. Хөдөө тосгонд дотуур байртай сургууль байгуулахаас гадна Хятад улс мөн бүх Хятадыг хамарсан Хятадын хөдөө тосгоны зайн сургалтын сүлжээ ажиллуулж, хөдөө тосгоны хүүхдүүдийг хотын хүүхдүүдтэй нэгэн адил шилдэг боловсрол хүртэх боломжтой болгожээ.
2008 оны 9-р сарын 1-нйи өдөр Хятадын хот хөдөөгийн 9 жилийн албан журмын боловсролын хугацааны 160 сая сурагчдын сурлагын зардлыг бүхнийг цуцалсан байна. Энэ нь Хятад улс үнэ төлбөргүй албан журмын боловсролыг тал бүрээр хэрэгжүүлснийг харуулж байна. Хятадын Боловсролын сайд Жүө Жи хэлэхдээ, бүх хүүхдийг сургуульд суралцуулж чадах нь боловсролын шударга байхын чухал илрэл мөн гэжээ.
Боловсролын шударга байх нь боломжийн шударга байхыг бид хүсэж байна. Өнгөрсөн хэдэн жилд бид хүчир бэрхшээлтэй сурагчдад туслах тогтолцоо тогтоож, үнэ төлбөргүй албан журмын боловсролоос гадна хөдөө тосгоны хүүхдүүдийг сурлагын зардал, ном бичгийн зардлаас чөлөөлөх бодлого хэрэгжүүлж, тэдэнд мөн амьдралын нөхвөр олгосон юм. Албан журмын бус боловсрол-- их дээд сургууль, дунд зэргийн тусгай мэргэжлийн сургуульд суралцахад улсаас их талыг гаргаж, засгийн газар гол хариуцлага хүлээж, гэр бүлээс хэсэг зардал мөнгө гаргах болсон юм гэж тэрээр илэрхийлжээ.
Одоо Хятад улсын 15 наснаас дээш хүн ам болон шинээр нэмэгдэж байгаа хөдөлмөр хүчний боловсрол хүртсэн дундаж хэмжээ 8.5 жил болон 11 жил болж, дээд боловсрол хүртсэн хүний тоо 82 саяд хүрч, хөгжиж байгаа орнуудын дунд тэргүүлэх байранд байна. Жүө Жи хэлэхдээ, 1995 оноос 2008 онуудад Хятад улсын их дээд сургуульд элсэлтийн хэмжээ 1 сая гаруй байснаас 6 сая гаруй болтол нэмэгдэж, дээд боловсрол олон түмэнд чиглэсэн хандлагатай болж, Хятад улсын шинийг санаачлан бүтээх хэлбэрийн улс орон болоход үндэс суурь тавьж өгсөн байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд их дээд сургуулийн элсэлтэд зарим шударга бус асуудал оршиж байгаа байдалд чиглүүлэн Жүө Жи хэлэхдээ, элсэлтийн үеэр зарим дүрэмжсэн бус асуудал оршиж, ард олон үзэн ядан жигшиж байна. Бид ч үзэн ядан жигшиж байна. Иймээс бид "нарны гэрэл" төсөл хэрэгжүүлж, бий бүхий үйл явцыг ил тод болгож байна. Бид бас оноо нэмэх бодлого, их сургуульд шууд хүргэх бодлого, бие даан сурагч элсэх бодлого зэрэг зарим арга барил боловсруулсан нь өөр өөрийн учир шалтгаан байгаа боловч дүрэмжүүлсэн удирдах хэрэгтэй байна гэжээ.
60 жилийн чармайлтаар Хятадын ажил мэргэжлийн боловсрол ч ихээхэн ахицтай болсон байна. Ноднинг Хятадын дунд зэргийн тусгай мэргэжлийн боловсрол болон дээд зэргийн тусгай мэргэжлийн боловсролын сурагч элсэлтийн хэмжээ 11 сая хүнд хүрч, сургуульд суралцаж байгаа хүний тоо 30 саяд хүрч Хятадын өндөр зэргийн дунд сургууль болон их дээд сургуульд суралцаж байгаа сурагчдын тал хувийг эзэлсэн байна.
Одоо Хятад улс хүн ам ихтэй улсаас хүн хүчний эх баялаг ихтэй улс руу шилжиж хүн амын дарамтыг хүн хүчний эх баялгийн давуулаг болгон өөрчилж байна. Жүө Жи хэлэхдээ, хүн хүчний эх баялаг ихтэй хүчирхэг улсыг байгуулах бол Хятадын боловсролын хөгжлийн гол зорилт болно. Хүн хүчний эх баялаг ихтэй улс орноос хүн хүчний эх баялгаар давуутай хүчирхэг улс болгоход боловсролыг дээшлүүлэх нь амин чухал асуудал болно. Энэ нь мөн ч хүмүүсийн хүсэн хүлээж байгаа зүйл бөгөөд нийгмийн хөгжлийн шаардлага мөн гэжээ. \Гэрэлт орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |