• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын гишүүн орнуудын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-02 17:20:40

     Төв, баруун өмнөд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, Шанхай Хамтын ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2-ны өдөр Өрөмч хотод болсон байна.

     Энэ чуулга уулзалт нь "харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтаар хөгжих" уриан доор болж, Өрөмчийн гадаад эдийн засаг худалдааны яармагаар гүүр болгож, ШХАБ-ын гишүүн орнууд харилцан хөрөнгө оруулахыг дэмжин, төв баруун өмнөд Азийн бүс нутгийн орнуудын олон талт хамтын ажиллагааны салбарыг өргөтгөх зорилготой. Казахстан, Тажикстан, Узбекистан, Афганистан зэрэг орны төлөөлөгч хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, банк санхүүгийн хямралын нөхцөлд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар ярилцсан байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе