• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ Хятад улс тунхагласны 60 жилийн ойн тэмдэглэх ажиллагаа бэлтгэгдэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-04 16:30:01

     Шинэ Хятад улс тунхагласны 60 жилийн ойн тэмдэглэх ажиллагаа болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа. Хятадын өнцөг булан бүрт үндэсний баяраа тэмдэглэх уур амьсгалаар бялхаж байна.

     10-р сарын 1-нд Бээжингийн Тяньаньмэнь өргөн талбайд БНХАУ тунхагласны 60 жилийн ойн тэмдэглэх их хурал хийнэ. Өнөө Бээжинд үндэсний баярыг тэмдэглэх ажлууд ид явагдаж байна. Үндэсний баярын цэргийн парад хүлээн авах болон олон түмний жагсаалын гол зам болох Чан ань гудамж 10 жилийн турш анх удаа ихээр засан чимэглэгдэж дууссан байна. Тяньаньмэнь асар, ёслолд оролцох тавцанг будаж гоодох ажил шувтарч байна. Чан ань гудамжны дагуу, Тяньаньмэнь өргөн талбай, Олимпын төв район, хотын үзэмжит гол районыг өнгийн цэцгүүдээр чимгэлжээ. Бээжингээс гадна Хятадын бусад газруудад үндэсний баярын тэмдэглэх ажлууд ч эмх цэгцтэй явагдаж байна. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе