• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний баярын үеэр давхацсан тоогоор 200 сая жуулчин хүлээж авна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-07 17:54:59

     Үндэсний баярын үеэр Хятадын дотоодын жуулчид давхацсан тоогоор 200 саяас давах болно. Аялал жуулчлалын салбарууд Хятадын болон гадаадын жуулчдад аялал жуулчлалын тав тухтай орчин ахуй хангах болно гэж Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын дарга Шао Чивэй 7-ны өдөр хэллээ.

     Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн тооцоолж байгаагаар, энэ оны үндэсний баярын амралтын хугацаанд дотоодын жуулчид давхацсан тоогоор 200 саяас давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хувиар өсөх бөгөөд аялал жуулчлалын орлого 100 тэрбум юаниас давж, дөрвөний нэг хувиар өсөн нэмэгдэх юм байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе