• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын оршин суугчдын эрүүл мэндийн гол гол үзүүлэлт хөгжсөн орны тэргүүний эгнээнд оржээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-08 16:19:29

     Хятадын Эрүүл мэндийн яамны сайд ЧэньЖү 8-ны өдөр Бээжинд хэлэхдээ, шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш, Хятадын эрүүл мэндийн ажил үйлс ил тод амжилтад хүрсэн байна, өвчин тахлыг сэргийлэх, эмчлэн засах талаар их дэвшсэн бөгөөд хот хөдөөгийн эм эмнэлгийн баталгааны систем ч тасралтгүй боловсронгуй болсон байна. Өнөө Хятадын оршин суугчдын эрүүл мэндийн гол гол үзүүлэлт хөгжсөн орны тэргүүний эгнээнд орсон байна гэжээ.

     Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш, хот хөдөөг багтаасан эм эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээний систем үндсэндээ бүрэлдэж, өвчин тахлыг сэргийлэн засах хүчин чадал тасралтгүй эрчимжиж, эрүүл мэндийн баталгаанд хамрагдсан хүн ам аажмаар өргөжиж, эрүүл мэнд шинжлэх ухаан техникийн төвшин маш түргэн дээшилсэн байна. Өнөө ард иргэдийн эрүүл мэндийн төвшин ил тод сайжирч, оршин суугчдын эрүүл мэндийн гол гол үзүүлэлт хөгжсөн орны тэргүүний эгнээнд орсон байна гэжээ.

     Энэ бол Хятадын Эрүүл мэндийн сайд Чэнь Жү 8-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээний албад болсон хэвлэлийн бага хурал дээр хийсэн үнэлгээ юм. Тэрээр танилцуулж хэлэхдээ, өнөө Хятадын оршин суугчдын хүн тутмын дундаж наслалт 73-д хүрч, шинэ Хятад улс байгуулагдахаас өмнөх 35 настай адилтгавал их хэмжээгээр өссөн байна, Хятадын жирэмсэн бүсгүйн нас баралт, нялах хүүхдийн нас баралтын хэмжээ,их халдварт өвчин гарсан хэмжээ зэрэг нь шинэ Хятад улс байгуулагдсан эхний үеэс их хэмжээгээр буурсан байна, Хятадын эрүүл мэндийн байгууламж, эм эмнэлгийн ажилтны тоо хэмжээ ил тод өсөж, том оврын орчин үеийн эмнэлгийг байгуулж, хорооллын эрүүл мэндийн үйлчилгээний байгууламж болон шат бүрийн ерөнхий эмнэлэг, тусгай мэргэжлийн эмнэлэг зэрэг орчин үеийн хотын эм эмнэлгийн үйлчилгээний системийг байгуулсан бөгөөд хошуу шянь, хот суурийн, хөдөө тосгон гурван шатны хөдөө тосгоны эмнэлгийн үйлчилгээний сүлжээг байгуулсан байна гэжээ.

     Чэнь Жү хэлэхдээ, эдгээр байгуулалтаас гадна Хятад улс мөн эмчилгээний баталгааны дүрмийн байгуулалтыг ч эрчтэй хийсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, 2
Өнгөрсөн зууны 90-ээд оноос манай улс эмчилгээний баталгааны дүрмийн өөрчлөлт хийж, холбогдох дүрмийг нааштай бөгөөд лавдуун баттай ахиулсан юм. 2008 оны сүүлчийн байдлаар, Хятадын хэмжээний хот суурины эмчилгээний үндсэн даатгалд хамрагдсан хүний тоо 318 саяд хүрсэн байна. 2002 оны 10-р сард Хятадын засгийн газар бодлого тогтоож, хөдөө тосгоны хамтарсан эмчилгээний шинэ хэлбэрийн дүрэм тогтоосноос өнөө Хятадын хөдөө аж ахуйн хүн ам бүхий бүх хот шяний 833 сая хүн ам хамрагдаж, тариачдад улмаар ашиг хүртээж, тариачдын эмчилгээний дарамтын хөнгөлөх талаар улмаар үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

     Энэ оны 4-р сард Хятадын засгийн газар шинэ цаг үеийн Хятадын эм эмнэлэг эрүүл мэндийн үйл хэргийн өөрчлөлт хөгжлийн чиглэл болон чухал бодлогыг тодорхойлж, эмчилгээ эрүүл мэндийн үндсэн дүрмийг олон нийтийн бүтээгдэхүүн болгон бүх хүн ардад хангаж, эмчилгээ эрүүл мэндийн үндсэн үйлчилгээг хүн бүхэн хүртэх зорилтыг биелүүлэх хэрэгтэй гэж онцолсон байна. 2011 он гэхэд эмчилгээ эрүүл мэндийн үндсэн баталгааны дүрэмд хот хөдөөгийн оршин суугчид хамрагдаж, эм бэлдмэлийн үндсэн дүрэм эхлэн бий болж, улсын эмнэлгийн өөрчлөлтийн туршилт чухал ахиц хийж, оршин суугчдын эмчилгээний дарамтыг үр ашигтай хөнгөлөх болно.

     Энэ оны 10-р сарын 1-ний өдрөөс хятад улс олон нийтийн эрүүл мэндийн байгууллага болон анхан шатны эмчилгээ эрүүл мэндийн байгууллагад ажлын үр дүнтэй нь холбосон цалин болон урамшууллын шалгах дүрэм хэрэгжүүлэх болно. Эм эмнэлэг эрүүл мэндийн үйл хэргийн өөрчлөлтийн үйл явцын ихээхэн ахиулах болно. Энэ дүрэм нь эмчилгээний байгууллагын оношлох, эмчлэх явцын дүрэмжүүлж, зардлыг хяналтад авч, үр ашгийг дээшлүүлэх бөгөөд эмч сувилагчдын орлогыг ч дээшлүүлэх болно гэж Чэнь Жү хэлсэн байна. \Цэцэн, Сайн-Өлзий орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе