Хятадын Олон улсын хөрөнгө оруулалт худалдааны 13-р яармаг 8-ны өдөр Шя Мэньд нээгдлээ.Дэлхий даяар олон улсын банк санхүүгийн хямралыг нааштай зохицуулж байгаа өнөөгийн нөхцөлд уг яармагийн зорилго бол гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт худалдааг эрчимжүүлэх явдал юм. Америк, Голланд, Бразил зэрэг 80 гаруй улс , бүс нутгийн 500 орчим байгууллага уг яармагт оролцож, үүнд гадаадын зочид 13 мянгаас давжээ.
Тус яармагийн үеэр олон улсын олон талт буюу хоёр талын төрөл бүрийн үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Хятад Япон хоёр талын хөрөнгө оруулалтыг дэмжих 16-р хамтарсан хурал, Хятад Норвегийн чөлөөт худалдааны бүсийн 5 дах хэлэлцээ, Хятад Шведын эдийн засаг худалдааны салбарын эрчим хүч хэмнэх байгаль орчныг хамгаалах ажлын 2-р хурал, Хятад Кубийн 22-р худалдаа эдийн засгийн холимог комиссын хурал, 2009 оны Хятад Германы эдийн засгийн хамтын ажиллагаа болон аж ахуйн нэгжүүдийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын чуулга уулзалт зэргийг зохион явуулах юм . \Г. Сайн-Өлзий орчуулав.\