• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн дүр төрх асар ихээр өөрчлөгджээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-09-09 16:23:30

     Төвдөд ардчилсан өөрчлөлт хийснээс хойших 50 жилийн турш Төвдийн эдийн засаг нийгэм түргэн хөгжлийн үе шатандаа орж, хот хөдөөгийн дүр төрх асар ихээр өөрчлөгдөв. Энэ бүхэн нь Төв засгийн газрын санхүүгийн онцгой, их хэмжээний дэмжлэгтэй нягт холбоотой юм. Бүртгэлээс үзвэл, ардчилсан өөрчлөлт хийснээс хойших 50 жилийн турш төвлөрсөн төсвөөс Төвдөд нийт 200 гаруй тэрбум юаний санхүүгийн нөхвөр олгосон байна.

    Төвдийн ардчилсан өөрчлөлтөөс хойш төвлөрсөн төсвөөс Төвдөд бүтээгдэхүүн нэмэгдсэн ч татвар нэмэгдэхгүй, хөдөө аж ахуйн багаж хэрэгсэл бэлэглэх, хүүгүй зээл олгох зэрэг онцгой хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлсэн байна. Төвдийн санхүүгийн зардлын 90 гаруй хувийг төвлөрсөн төсвөөс шилжүүлэн төлдөг юм. Төвлөрсөн төсвийн онцгой бодлого болон санхүүгийн асар их дэмжлэг нь Төвдийн эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшилд хүчтэй тус дөхөм үзүүлж Төвдийн эдийн засгийн түргэн хөгжил болон нийгмийн амгалан тайван байдлын чухал баталгаа, түшиг тулгуур болсон байна.

     Төвдийн эдийн засгийн хөгжилд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ төвлөрсөн төсвөөс мөн Төвдийн нийгмийн үйл хэргийн бүх талын дэвшлийг бүх хүчин чадлаараа ахиулж, Төвдийн нийгмийн эвсэг зохицонгуй тогтвортой байдалд хүчин төгөлдөр баталгаа хангасан байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе