• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

60 хот Хятадын хотын хөгжлийн төлөөлөл болжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-10 15:45:24

     Хятадын Үндэсний статистикийн газрын Хятадын эдийн засгийн байдлыг шалган хэмжих төв 10-ны өдөр Бээжинд "Хятадын хотын хөгжлийн судалгаа"-ны үр дүнг нийтэлсэн байна. Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг 60 том дунд жижиг хот шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойн "Хятадын хотын хөгжлийн төлөөлөл" болжээ.

     Энэ төлөөлөл болсон 60 хот эдийн засгийн нийт хэмжээ болон хүн нэг бүрийн дундаж төвшин Хятадын дундаж төвшингөөс хол давсан байна. Үүнээс гадна, төлөөлөл хотуудын хотжилтын төвшин бүх Хятадад тэргүүлж, аж үйлдвэрийн төвшингөөр хол түрүүлсэн төдийгүй олон улсын төвшин дэлхийн стандартад хүрсэн буюу давсан байна.

     Энэ оны эхний хагаст Хятадын эдийн засгийн байдлыг шалган хэмжих төв "Хятадын хотын хөгжлийн судалгаа" хийсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе