• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний баярын цэргийн парадын тосгоныг нээлттэй болгов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-10 17:18:32

     10-р сарын 1-ний өдөр Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн үндэсний баярын цэргийн парад Бээжингийн Тянь Аньмэний талбайд болно. Бээжингийн хойд дүүргийн Шахэ-д байгаа цэргийн парадын тосгоныг 10-ны өдөр гадаадын сэтгүүлчдэд анх удаагаа нээж, гадаадын хэвлэл мэдээллийн 30 гаруй хэрэгслийн сэтгүүлчид сурвалжилга хийсэн байна.

     Шахэгийн үндэсний баярын цэргийн парадын тосгон бол явган цэргийн хайрцгуудын бэлтгэл дасгалын бааз юм. ХАЧА-ийн хуурай, тэнгис, агаар зэрэг цэргийн төрлийн парадад оролцох офицер дайчид энд бэлтгэл дасгал хийж байна.

     10 жилийн өмнө болсон үндэсний баярын цэргийн парадтай харьцуулбал энэ оны парадад оролцох хүний тоо нь багассан боловч цэргийн төрөл зүйл нь нэн бүрэн болсон байна. Түүний дотор тусгай зориулалтын хүчний хайрцаг анх удаагаа үндэсний баярын цэргийн парадад оролцох юм байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе