• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөлөн Буйрын аялал

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-11 10:06:57

     БНХАУ байгуулагдсан 60 жилийн ойн өмнөхөн Хятадын Олон Улсын Радиогийн Монгол Хэлний редакцын сурвалжлагч Баатар, Алтаннавч, Өвөр Монголын Хөлөн Буйр хотын радиогийн сурвалжлагч Өлзиймаа, Сэргэлэн нар алдарт Хөлөн Буйрын үзэсгэлэнт тал нутгаар хамтарсан сурвалжилга хийгээд ирлээ. Хоёр радиогийн сурвалжлагчид Хайлаар хот, Манжуур боомт, Шинэ барга баруун хошуу, Эвээнх хошуу зэрэг газраар явж, радио ярилцлага, фото сурвалжилга, видео бичлэг хийж тус нутгийн хөгжил дэвшил, хүн ардын зан үйл, байгалийн өнгө үзэмжийг тэмдэглэж үлдээсэн юм. Ингээд сонсогч, сүлжээ ашиглагч та бүхний өмнө бидний бэлтгэсэн фото сурвалжилгыг дэлгэн үзүүлье. Бид гэрэл зургийн дурандаа төдийгүй сэтгэл зүрхэндээ олон сайхан торгон агшныг буулгаж ирсэн. Жишээ нь манай радиогийн алдарт нэвтрүүлэгч Зандраа агсны төрсөн нутаг төрөл садантай нь уулзан золгохоор талын шар замаар тоос татуулан давхиж байтал өөдөөс уурга барьсан морьтон айсуй харагдана. Энэ морьтон "Заяатай хүн зам дээр" гэдэгчлэн Зандраа агсны төрсөн дүү Алтанхуяг байжээ. Чухам тэр ерөөлт учрал, баярт агшин гэрэл зургийн дуранд ингэж үлджээ.

      Богд уулын наадмаас буцах замдаа ээжийнхээ элгэн дээр аяны чилээгээ тайлан амттайхан нойрсож яваа жаал хүүгийн өхөөрдөм хөөрхөн царай... гээд хүний амьдралын олон сайхан агшныг бид веб хуудсаар дамжуулан та бүхэнтэйгээ хуваалцаж байна, таалан сонирхоно уу. Ярилцлага, сурвалжилга, видео бичлэгээ бид нэвтрүүлэг болон сүлжээнийхээ тусгай булангаар хүргэж байх болно. Та бүхний гэгээн оюунд таалагдах болтугай.


• Барга хуримын зан үйл

• Наадамчид

• Богд уулын овоон тахилгын наадам

• Буриадууд

• Сурвалжилгын сонин сайхан

• Баргын гар урлал

• Баргын хувцас засал

• Хөлөн бурын өнгө үзэмж

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе