• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүрээлэн байгаа орчны хамгааллын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-14 16:33:21

     Дэлхийн хүрээлэн буй орчны хамгааллын ажил хүнд байсаар байгаа өнөөгийн байдалд, Хятад улс хүрээлэн буй орчны хамгааллын хүрээнд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, дэлхийн хүрээлэн буй орчны өрсөлдөөн сорилттой цаашид хамтаар тэмцэхэд бэлэн байна гэж Хятадын Хүрээн Буй Орчны Хамгааллын сайд Жөү Шэншянь 14-ний өдөр Бээжинд илэрхийлжээ.

     Олон улсын хүрээлэн буй орчны салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх явдал нь санхүүгийн хямралыг үр ашигтай даван туулах чухал салбар болоод байна. Хятадын Засгийн газар уг салбарын хамтын ажиллагааг маш чухалд үзэж, хамтын мөртөө ялгаатай хариуцлага хүлээх зарчмыг баримтлан, өөрийн хөгжлийн төвшинд тохирсон үүрэг хариуцлага хүлээж байгаа юм. Хятад улс цэвэр эдийн засаг болон цэвэр аж ахуй хөгжүүлэх арга хэмжээнүүдийг боловсруулан тогтоож, нүүрстөрөгчийн давхар исэл бага гаргадаг эдийн засаг нааштай хөгжүүлэн, шинэ эрчим хүч болон нөхөн сэргээгдэх эрчим хүч нээн ашиглаж, уламжлалт болон шинээр хөгжиж буй салбарт олон улсын хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд дэлхийн олон оронд аятай сайхан боломж хангаж өгсөн юм гэж 14-ний өдөр болсон "Дэлхийн хүрээлэн буй орчныг хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны асуудлаарх дээд чуулга уулзалт" дээр, сайд Жөү Шэншянь тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе