• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ үеийн мэдээллийн техник нь Хятадын эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгүүр хүчин болох болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-14 16:41:21

     Хятадын Аж Үйлдвэр, Мэдээлэлжүүлэлтийн Яамны сайд Ли Ижүн сүүлийн үе сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, БНХАУ байгуулагдсанаас хойших 60 жилд, Хятадын аж үйлдвэрийн салбар нь шат алгассан хөгжилд хүрсэн юм. Хойшид Хятад улс аж үйлдвэржүүлэлт болон мэдээлэлжүүлэлтийг нэгтгэж, шинэ үеийн мэдээллийн техникийг Хятадын эдийн засгийн хөгжлийг дайчлах шинэ хөдөлгүүр хүчин болгох болно гэжээ.

     Шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үед, Хятадын аж үйлдвэрийн үндэс маш буурай байсан юм. 60 жилийн хөгжлийг өнгөрүүлээд, Хятад улс нь бүгд 39 төрлийн аж үйлдвэрийн салбар, 210 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй, үйлдвэрийн хэмжээгээр дэлхийд тэргүүн байранд орсон бөгөөд авто машины үйлдвэр, механик үйлдвэр, батлан хамгаалалтын үйлдвэр зэрэг нь дэлхийн анхаарлыг татсан амжилтад хүрчээ.

     Авто машины үйлдвэрээр жишээлж хэлэхэд, шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үед, зээл гудамжаар давхиж байсан машин нь бүгд гадаадынхны үйлдвэрлэсэн зүйл байсан юм. 1953 онд Хятадын өөрийн авто машины үйлдвэр – Авто машины нэгдүгээр үйлдвэр Чанчүнь хотод байгуулагдаж, 1956 онд Хятад улс анхны Жей Фан нэрэмжит машин тэргийг үйлдвэрлэж эхэлсэн юм. 1958 онд Дүн Фэн нэрэмжит суудлын машиныг судлан бүтээж, мөн жилд нь анхны Хүн Чи нэрэмжит суудлын машиныг үйлдвэрлэжээ. Хожим нь анхны бартаа давах машиныг судлан үйлдвэрлэх хүртэл, Хятад улс нь олон олон анхны зүйлүүдийг хийж бүтээн, авто машины үйлдвэрлэлийг хөгжүүлсэн байна. Ялангуяа 21-р зуунд орсны дараа, Хятадын авто машины үйлдвэрлэл нь түргэн хөгжлийн шатанд орж, Хятад улс сэтгэшгүй хурдаар машин дээрх улс болон хөгжжээ. Олон улсын банк санхүүгийн хямрал нь Хятадын авто машины үйлдвэрт зохих хэмжээгээр нөлөөлсөн хэдий ч, энэ жилийн байдлаар, Хятадын авто машины борлуулга нь эрчтэй хөгжлийг хадгалсаар иржээ. Авто машины салбарын хөгжлийг батлахын тулд, Хятадын Засгийн газар авто машины үйлдвэрлэлийг сэргээх төлөвлөгөөг боловсруулж, "машин тэргийг хөдөө нутагт борлуулах", машин худалдан авахад татварын хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээ авч байгаа нь авто машины үйлдвэрт хүчтэй дэмжлэг үзүүлсэн гэж сайд Ли Ижүн танилцуулж хэлжээ.

     Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн жилд Хятад улс 9 сая 400 мянган авто машин үйлдвэрлэж, энэ жилийн байдлаар, дараалан 5 сар 1 сая машин үйлдвэрлэж, оны эхний хагаст 6 сая 200 мянган машин үйлдвэрлэсэн байна. Оны доод хагаст энэ байдлыг баталж чадахад хүрвэл, бүх жилд 10 сая машин үйлдвэрлэх нь асуудалгүй.

     Америк, баруун Европ, Японы авто машины үйлдвэрлэл буурч байгаа байдалд, Хятадын авто машины үйлдвэрлэл 2 оронт тоогоор нэмэгдэж байгаа нь бодлого болон дотоодын зах зээлийн нөөц хүчин чухал үүрэг гүйцэтгэж байгаатай салж чадахгүй юм гэжээ.

     Механик үйлдвэрийн талаар, Хятад улс нь юу ч байхгүй байснаасаа хэдэн арван жилийн хөгжлийн явцыг өнгөрүүлээд, биеэ даасан иж бүрэн, нэлээд цар хэмжээтэй, зохих төвшинд хүрсэн механик үйлдвэрийн системийг бүрдүүлжээ.

     Батлан хамгаалалтын аж үйлдвэрийн хөгжлийн тухай Ли Ижүн хэлэхдээ, сүүлийн жилүүдэд, батлан хамгаалалтын аж үйлдвэр илэрхий амжилтад хүрч, ялангуяа бидний батлан хамгаалалтын хүчин чадлыг нэмэгдүүлж, цэрэг ангийн тоноглолыг сайжруулсан байна. Энэ нь улс орны аюулгүй байдалд хамгийн хүчтэй баталгаа болох юм. Үүний зэрэгцээ, цэргийн хэрэглээний техник нь иргэний хэрэглээний техниктэй харилцан холболдож, цаашид иргэний хэрэглээд шилжих юм бол, иргэний аж үйлдвэрийн хөгжлийг дайчлах болно гэжээ.

     Өнөө, Хятад улс аж үйлдвэржүүлэлт болон мэдээлэлжүүлэлтийн нэгдлийг биелүүлж, ялангуяа электроник мэдээллийн техникийг уламжлалт үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлж, аж үйлдвэрийн шинэ үйлчилгээний салбар болон шинэ үйлдвэрлэлийг буй болгож байна. 2000 онд болсон дэлхийн радио холбооны их хуралд Хятадын биеэ дааж судлан үйлдвэрлэсэн TD-SCDMA нь гуравдугаар үеийн мэдээллйн холбооны олон улсын стандартын нэг болж, энэ нь Хятадын зуун жилийн холбооны түүхэнд анхдагч удаагаа биеэ даасан оюуны өмчийн эрхтэй олон улсын стандарт болсон явдал юм. Өнөө, TD-гийн сүлжээ нь Хятадын 38 хотыг хамарч байна. Жилийн сүүлчээр, 3-р шатны ажлыг дуусгасны хойно, бүх хятадын 238 хотыг хамрах болно. \Урьхан орчуулж,О.Дарамбазар хянав. \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе