Сурвалжлагч 14-ний өдөр Хятадын хэвлэл мэдээллийн ерөнхий газраас мэдээлснээр, шинэ Хятадын улс байгуулагдсан 60 жилийн турш Хятад улс үндэстний районы хөгжлийн шаардлагад зохицсон хэвлэлийн системийг бүрдүүлсэн байна. Хэвлэгдэн байгаа үндэстний цөөнхийн үсэг бичгийн төрөл 1978 оноос өмнөх 5 төрлөөс өнөөгийн 26 төрөл болтол нэмэгджээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 30 гаруй жилийн өмнө Хятадын үндэстний хэвлэлийн газар 17-хон байсан бол өнөө 38-д хүрч, хүн амаар нэлээд олон үндэстний цөөнхийн төвлөрөн суугаа районд өөрийн үндэстний үсэг бичгээр ном хэвлүүлэх хэвлэлийн газартай байхыг үндсэндээ баталсан байна. 2007 оны бүртгэлийн байдлаар, Хятадын үндэстний цөөнхийн хэлээр хэвлүүлсэн ном судар 5500 гаруй төрөлд хүрч, хугацаат сэтгүүл нь 200 шахам төрөл, сонин нь 80 гаруй төрлийн байж, 1978 оныхоос тус тус 4-өөс 6 дахин нэмэгджээ. Мөн үндэстний цөөнхийн районы иргэдийн ном сонин уншихад хүндрэлтэй байх асуудлыг үндсэндээ зохицуулсан байна. \Урьхан орчуулав\