![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
14-ний өдөр Шиньжяны анхны цахилгаан галт тэрэг явах төмөр зам тавих ажил үндсэндээ дуусаж, энэ оны 11-р сард тэрэг замд гарах боломжтой болжээ.
Жин Хэ—Или — Хоргос хүрэх тус төмөр зам зүүн тийш Лань Жөүгээс Шиньжян хүрэх төмөр замын Жин Хэ буудлаас гараа авч Тэнгэр уулаар дамжин Илийн Казах Үндэстний Өөртөө Засах Жөүгийн нутгийн Нилек шянаар өнгөрөн эцэст нь Хоргос боомтод хүрнэ. Нийт урт нь 286 километр бөгөөд зам дагуу 21 буудалтай юм.
Уг төмөр замыг тавьснаар орон нутгийн зам харилцааны амаргүй асуудлыг эрс шийдэж, Хятад болон баруун Ази хоорондын худалдааны харилцаа холбоог улам эрчимжүүлж, Шиньжяны бараа эргэлт, зорчигч тээврийн асуудлыг түргэтгэж, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлэх юм. \Урангоо орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |