• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний баярын цэргийн парадад Хятадын үйлдвэрлэсэн техник үзүүлэх болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-16 18:57:37

     10-р сарын 1-ний өдөр болох үндэсний баярын цэргийн парадад Хятадын үйлдвэрлэсэн 52 төрлийн техникийг үзүүлэх болно гэж БНХАУ байгуулагдсан 60 жилийн ойн баярын цэргийн парадын ерөнхий командлагч Фан Фэнхүй танилцуулжээ.

      Хятадын батлан хамгаалах яамны веб сайт 16-ны өдөр Фан Фэнхүйгийн тухай сурвалжлаг нийтэлж, энэ удаагийн цэргийн парадад үзүүлэх гэж байгаа техникийн зонхилох нь анх удаа дэлгэн үзүүлж байгаа болно. Үүнд урьдчилан сэрэмжлэх онгоц, шинэ үеийн байлдааны машин, шинэ маягийн радар, нисэгчгүй онгоц, дагуулын холбоо зэрэг тэргүүний мэдээлэлжүүлэлтийн тоног төхөөрөмж багтаж байна. Үүнээс гадна тэрээр бас танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн парад 56 хайрцгаар бүрэлдэж, явган цэргийн 14 хайрцаг, тоног төхөөрөмжийн 30 хайрцаг, агаарын нислэгийн 12 анги багтаж байна. 1999 оныхтой харьцуулахад явган цэргийн хайрцаг хасагдсан боловч техникийн хайрцгийг нэмсэн байна. Хуурай замын цэргийн хайрцгийг хасаж, тэнгисийн цэрэг, агаарын цэрэг, зэр зэвсгийн 2-р анги зэрэг цэргийн төрөл зүйлийг нэмсэн байна. Парадад оролцох цэргийн ерөнхий хэмжээг хасагдуулж, дээд техник, онцгой ангийн хайрцгийг нэмсэн байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе