Пүрэв, 5 сарын 22, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин үндэсний баярыг угтах бэлтгэлээ базааж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-16 16:34:36

     Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг угтаж нийслэл Бээжин хот гоёлоо зүүж баяр хөөрөөр дүүрэн байна.

     Нийслэлийн Ногоожуулах хорооны тамгын газрын дарга хатагтай Ван Сүмэй танилцуулж хэлэхдээ, үндэсний баярын хугацаанд Тянь Аньмэнь талбайн бүс , Чан Ань гудамж дагуу, өмнө хойш нэвтрэх гол шугам, Олимпын төв район, Цэцгийн яармагийн хүрээлэнгийн орчмын газар, цэцэрлэгт хүрээлэн тэрчлэн хотын гол гол газар, үзэмжит район зэрэг чухал газруудаар амьд цэцэг тавьж байрлуулна. Хот даяар төрөл бүрийн 40 гаруй сая ширхэг амьд цэцэг байрлуулахаар төлөвлөж байна гэжээ.

     Оршин суугчдын хороололд , Бээжингийн энгийн иргэд төрийн далбаа мандуулах, амьд цэцэг тавих зэрэг өөр өөрийн хэлбэрээр орчин ахуйгаа чимэглэж, үндэсний баяраа угтаж байна. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе