• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт 9.4 хувьд хүрэх боломжтой гэж төсөөлөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-09-16 09:51:54

             Америкийн Голдман компанийн тэргүүлэх эдийн засагч Жим Онелл 15-ны өдөр Бо Аогийн Азийн чуулга уулзалтын Олон улсын хөрөнгийн дээд хэмжээний 2-р хурал дээр, өнөөгийн Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдаас харахад оны турш Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 9.4 хувьд хүрэх боломжтой гэж хэлжээ.

             Тэрээр хэлэхдээ, миний бие Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт нэлээд өөдрөг сэтгэлтэй, ирэх жил Хятадын эдийн засаг 11.3 хувийн өндөр өсөлтөд хүрч мэднэ гэжээ. Хятадын эдийн засаг нэн эрүүл тогтвортой өсөх хандлагатайг энэ удаагийн банк санхүүгийн хямрал цаашид харуулсан байна гэж тэрээр илэрхийлжээ.

             Хэдийгээр өнгөрсөн харьцангуй урт хугацаанд Хятадын эдийн засгийн өсөлт нэлээд их хэмжээнд экспортод түшиглэж байсан хэдий ч эдүгээ Хятад улс дотоодын хэрэгцээг дайчлах эдийн засгийн шатанд орсон байна. Энэ үе шат нь тэнцвэртэй, тогтвортой байх болно. Энэ үе шатанд Хятад улс дэлхийн эдийн засгийн тавцанд нэн их, чухал үүрэг гүйцэтгэх болно гэж Онелл тэмдэглэжээ. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе