• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн эдийн засаг хурдтай хөгжиж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-09-17 11:07:52

     Европын Холбооны эдийн засаг нийгмийн зөвлөлийн дарга Марио Сепи 16-ны өдөр Бээжинд хэлэхдээ: Төвдийн эдийн засгийн хурдтай хөгжил хүмүүст гүн сэтгэгдэл өгч байна гэжээ.

     Марио Сепи 15-ны өдөр Төвдөд хийсэн 5 хоногийн айлчлалаа өндөрлүүлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ: Хөөр хөгжөөнтэй нааш цааш зорчиж байгаа машин унаа Төвдийн эдийн засгийн хөгжил, амьдралын хүчийг харуулж байна. Би Лхаст гар урлалын үйлдвэртэй танилцаж явахдаа урьд нь ядуу зүдүү байсан иргэд ийнхүү ажилтай болсноор орлогоо нэмэгдүүлж, улмаар амьдрал нь дээшилж байгааг олж мэдлээ. Мөн нутгийн бага сургуулийн төвд үндэстний хүүхдүүд уламжлалт үндэстний хувцсаа өмсөж хичээлдээ сууж байгааг хараад гүн сэтгэгдэл төрлөө гээд, Төвд үндэстний соёл нь эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд зохицон хөгжихийн зэрэгцээ өөрийн онцлогоо ч хадгалж чадна гэж онцолсон байна. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе