![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ой 10-р сарын 1-ний өдөр ойртох тусам үндэстний баярыг тэмдэглэх төрөл бүрийн соёлын арга хэмжээ өрнөж, гайхамшигтай сайхан байна.
Ойрын өдрүүдэд шинэ Хятад улсын түүхэн замналыг харуулсан кино, телевизийн уран бүтээл Хятадын олон газрын дэлгэцнээ өргөнөөр гарч байна. Тэдгээрийн дотор " Улс байгуулсан их үйлс" гэдэг кино 16-ний өдрөөс дэлгэцнээ гарсан нь үзэгч олны анхаарлыг хамгаас илүү татаж, маш олон театр үзэгчдээр пиг дүүрчээ.
Тус киног 1450 ширхэг хэвлэн гүйлгээнд гаргасан нь ч Хятадын киноны гүйлгээний түүхэнд хамгийн өндөр амжилт тогтоосон байна. Үүнээс өмнө нь дэлгэцнээ гарсан " Тиань ань мэнь" гэдэг кино нь шинэ Хятад улсыг тунхагласан том ёслолоор сэдэвлэн үлгэр ярьж, үзэгч олны халуун сайшаалыг мөн адил хүлээсэн байна.
Мөн " Чөлөөлөлт" , " Дорно зүг туяарлаа" зэрэг шинэ Хятад улс мэндэлсэн түүхэн замналыг танилцуулсан телевизийн олон ангит киног олон газрын телевизээр нэвтрүүлж байна. Эх сурвалжаас үзвэл, тайзны олон төрлийн урлагийн хэлбэрийг хослуулсан аугаа сүрлэг том хэмжээний хөгжимт бүжгийн туульс "Сэргэлтийн зам"-ыг ч энэ долоо хоногт Бээжинд тоглох гэж байгаа юм байна.
Үүнээс гадна хааны ордны музей зэргийг оролцуулсан 100 музей, үзэсгэлэнгийн ордон ч олон төрөл хэлбэрийн үйл ажиллагаа зохиож, шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн асар их өөрчлөлтийг харуулж байна. \ Пэрлаймаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |