• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Цөмийн нууц гэрээ"-ний асуудлыг яаралтай шалган байцаахыг шаардав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-17 15:26:21

     Японы гадаад харилцааны яамны шинэ сайд Катсуя Окада 17-ны өглөө Гадаад харилцааны яамны орлогч сайд Минтожи Ябунакад зарлиг буулган Япон, Америк хоёр орон гарын үсэг зурсан нууц гэрээний гадаад харилцааны яаманд хадгалж байгаа холбогдох материалд яаралтай шалгалт хийж, 11-р сарын сүүлчээс өмнө шалган байцаасан дүнгээ өөрт нь мэдүүлэхийг шаардсан байна.

    Эх сурвалжаас үзвэл, Япон, Америкийн хооронд 4 нууц гэрээ байгаа юм. Үүнд: 60-аад онд Япон, Америк нь Япон, Америкийн аюулгүйн баталгааны гэрээнд өөрчлөлт оруулах үед цөмийн зэвсгийг зөөвөрлөн оруулах тухай хийсэн нууц гэрээ, Солонгосын хойгт учир явдал гарах үед Япон, Америк хоёр орон байлдааны ажиллагаа авуулах тухай нууц гэрээ, 1972 онд АНУ Окинава арлыг буцаах үед Япон, Америкийн хооронд тохирсон цөмийн зэвсгийг зөөвөрлөн оруулах тухай нууц гэрээ, жич Америк цэргийн баазаа татан гаргасны дараа уулын дүр төрхийг нь сэргээхэд хэрэглэсэн мөнгийг Японы тал хариуцах нууц гэрээ эдгээр болно. Гэвч Японы удаа бүрийн засгийн газар нь Япон,Америкийн хооронд нууц гэрээ байна гэдгийг үгүйсгэсээр ирсэн юм. \Пэрлаймаа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе