Хятадын байгаль орчныг хамгаалах яам болон НҮБ-ын байгаль орчны программын газар хамтаар даргалсан Байгаль орчин хийгээд хөгжлийн Хятадын олон улсын 5 дахь чуулга уулзалт 17-ны өдөр Бээжинд ажлаа эхэлжээ. Олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, техникийн солилцоо хийх, зах зээлийг хуваан ашиглах зэрэг арга барилаар дамжуулан ногоон эдийн засгийн хөгжилд хамтаар тус дөхөм үзүүлэх санаачилгыг чуулга уулзалт олон оронд дэвшүүлсэн байна.
НҮБ-ын байгаль орчны программын газар, ЮНЕСКО, Олон улсын ажилчдын байгууллага зэрэг олон улсын байгууллага, түүнчлэн Америк, Франц, Канад, Норвеги, Хятад зэрэг 25 орны улс төрийн өндөр албаны хүмүүс болоод эрдэмтэн мэргэжилтэн нар тус чуулга уулзалтад оролцож, Хятадын болон дэлхийн экологийн асуудал, эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх явцад экологийн стратегийн асуудлыг бүх талаар хайн хэлэлцэж, хүн төрөлхтний оршин амьдрах орчин ахуйг сайн эргэлттэй болгох ажлыг ахиулах талаар бодлого дэвшүүлсэн байна. \Пэрлаймаа орчуулав.\