• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 17 дахь удаагийн Төв Хорооны 4-р бүгд хурал Бээжинд өндөрлөлөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-18 22:39:55
ХКН-ын 17 дахь удаагийн Төв Хорооны 4-р бүгд хурал Бээжинд өндөрлөлөө

     ХКН-ын 17 дахь удаагийн Төв Хорооны 4-р бүгд хурал 18-ны өдөр Бээжинд өндөрлөлөө. Уг хурлаар намын дотоодын ардчиллыг идэвхтэй хөгжүүлж, залхаан цээрлүүлэх болон ялзран доройтохоос урьдчилан сэргийлэх системийн байгуулалтыг түргэтгэж, авилгалын эсрэг тэмцлийг гүнзгийрүүлнэ гэж дэвшүүлсэн байна.

     Шинэ байдалд намын байгуулалтыг чангатгаж сайжруулах гэсэн бол уг хурлын авч хэлэлцсэн гол сэдэв юм. 4 хоногийн ярилцлагаар дамжин уг хурлаар, өнөөгийн болон ирээдүйн хэсэг хугацаанд намын байгуулалтыг эрчимжүүлэн сайжруулах асуудлаар байршуулалт хийсэн байна. Хятадын Үндэсний Засаг Захиргааны Дээд Сургуулийн профессор Шюй Яаотүн манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, ХКН-ын Төв Хорооны хурал нь намын байгуулалтаар гол хэлэлцэх сэдвээ болгож хуралдуулсан бүгд хурал юм. Энэ нь өнөөгийн хөгжлийн шаардлагад зохицсон байна гэжээ.

     "Одоогийн эхлэн, бид шинэ нэгэн үе шатанд орох болно. Хятад улс ирэх гуч, дөчин жилд дунд зэргийн хөгжилтэй орон болох тийш хөгжиж, энэ хөгжлийн явцад нам өөрчлөлтийг нэн чухалд үзэж баримтална. Энэ бүгд хурлыг хуралдуулсан нь манай нам шинэ замаар замнаж эхэлснийг харуулж байгаа юм. ХКН намын байгуулалтын шинэ цаг эринийг угтаж байна. Энэ цаг эринд манай нам нэн ардчилалтай, нэн эв санаа нэгтэй, нэн ажилч хэрэгч, нэн тэргүүний нам болон хөгжинө гэж би үзэж байна" гэж профессор Шюй Яаотүн тэмдэглэжээ.

     ХКН-ын 17 дахь удаагийн Төв Хорооны 4-р бүгд хурлын нийтэлсэн албан мэдээнд тэмдэглэхдээ, өнөөгийн дэлхий ертөнц их хөгжил, их өөрчлөлт, их тохируулалтын үе шатанд хөгжиж байна. Хятад улс цаашдын хөгжлийн стратегийн үе шатанд хөгжиж байгаа юм. ХКН иймэрхүү шинэ байдалд зохицож өөрийн байгуулалтаа цаашид эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

     Уг хурлаас дэвшүүлсэн намын байгуулалтын байршуулалтад хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь намын дотоод дохь ардчиллыг идэвхтэй хөгжүүлэх гэсэн явдал юм. Цаг эрин хөгжихийн хэрээр, өнгөрсний хэт төвлөрлөөр үндсэн онцлог болгосон намын байгуулалтыг өөрчилж, намын дотоодын амьдралыг ардчилал тийш, тогтолцооны чиглэлээр аажмаар хөгжүүлэх намын байгуулалтын механизм руу шилжих нь эрхбиш хийх хэрэгтэй зүйл байгаа юм гэж энэ хурал хуралдахаас өмнө, намын дотоодын их олон онолчид дэвшүүлсэн юм. Намын дотоодын ардчиллын арга хэмжээнд намын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоо болон намын дотоодын сонгуулийн дүрмийг дүрэмлүүлэх, намын дотоодын ардчилсан шийдвэр гаргах механизмыг төгөлдөржүүлэх, намын төвлөрөл, нэгдлийг хамгаалах явдал багтаж байгаа юм.

     Ялзран доройтохын эсрэг тэмцэх явдал бол мөн ч намын байгуулалтын чухал асуудал болохоор, Хятадын ард иргэд болон олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг маш их татаж байна. Залхаан цээрлүүлэх болон ялзран доройтохоос сэргийлэх системийн байгуулалтыг түргэтгэж, авилгалын эсрэг тэмцлийг гүнзгийрүүлнэ гэж ХКН-ын 17 дахь удаагийн Төв Хорооны 4-р бүгд хурал илэрхийлжээ.

     Энэ нь ард иргэдийн маш их анхаарч байгаа авилгалын асуудлыг зохицуулахад ашигтай юм гэж Хятадын Үндэсний Засаг Захиргааны Дээд Сургуулийн профессор Шюй Яаотүн үзжээ. Ялзран доройтохтой шуурхай тэмцэх гэсэн бол манай намын эрхбиш хэлбэрэлтгүй сайн хийх хэрэгтэй улс төрийн том ажил юм гэж ХКН-ын 17 дахь удаагийн Төв Хорооны 4-р бүгд хурлын нийтэлсэн албан мэдээнд тэмдэглэжээ.

     Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ой удахгүй болох гэж байна. Энэхүү онцгой цаг мөчид ХКН-ын дээд давхаргын чухал хурал болж байгаа нь хүмүүст чухал чухал мэдээллүүдийг уламжилсан байгаа юм гэж профессор Шюй Яаотүн тэмдэглэжээ.

     "Энэ 60 жил бол нэг намын хувьд маш боловсронгуй болж баялаг амжилтад хүрснийг харуулсан он жил байгаа юм. Энэ удаагийн хурал нь алс хэтийн ач холбогдолтой хурал болсныг түүх гэрчлэх болно. ХКН бол хариуцлагатай мөртөө гарамгай хүчинтэй засаг баригч нам мөн. ХКН хөгжиж байгаа эрин үе болон хөгжиж байгаа үйлсдээ зохицож, өнгөрсөнтэйгөө нэгэн адилаар, цаг эринд зохицон бүх Хятадын ард түмний тусын тулд өөрчлөлт шинэчлэл, ашиг сонирхол, дэвшил хөгжлийг хайх болно" гэж Шюй Яаотүн хэлсэн байна.\Алтан-навч, О. Дарамбазар нар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе