• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 17 дахь сонгуулийн төв хорооны 4-р бүгд хурал боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-09-18 20:14:18

     ХКН-ын 17 дахь сонгуулийн төв хорооны 4-р бүгд хурал 9-р сарын 15-наас 18-ны өдрүүдэд Бээжинд болсон байна. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао чухал үг хэлсэн байна.

      Бүгд хурал Хү Жиньтаогийн Улс төрийн товчооны найдлагаар хийсэн ажлын тайланг сонсож ярилцан, шинэ байдал дахь намын байгуулалтыг эрчимжүүлэн сайжруулах тухай чухал асуудлаарх ХКН-ын төв хорооны шийдвэрийг хэлэлцэн баталсан байна.

      Бүгд хурал нь одоогийн болон хойшдын хэсэг хугацааны намын байгуулалтыг эрчимжүүлэн сайжруулах талаар байршуулалт хийж, ардчилсан төвлөрсөн тогтолцоог баримтлан боловсронгуй болгож, намын дотоодын ардчиллыг идэвхтэй хөгжүүлж, боловсон хүчний тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, шинжлэх ухаанч хөгжилтийг ахиулах, нийгмийн эв зохицонгуй байдал тус дөхөм үзүүлэх өндөр боловсролтой боловсон хүчний эгнээг байгуулан, залхаан цээрлүүлэх, урьдчилан сэргийлэх ялзран доройтохоос сэргийлэх системийн байгуулалтыг түргэтгэж, ялзран доройтохоос сэргийлэх тэмцлийг гүнзгий өрнүүлэх болно гэжээ.

       Бүгд хурал нь одоогийн байдал болон үүргийг судлан шинжилж, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг батлах ажлыг эдийн засгийн ажлын тэргүүн чухал үүрэг болгож, санхүүгийн идэвхтэй бодлого валютын зохистой чөлөөтэй бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж, макро эдийн засгийн бодлогын үргэлжлэх чанар болон тогтвортой чанарыг баталж, олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэх багц төлөвлөгөө болон бодлогыг боловсронгуй болгож, энэ оны эдийн засаг нийгмийн хөгжлийн урьдчилсан харалтыг биелүүлэхээр чармайна гэж цохон тэмдэглэжээ.

      Үндэстний ажлыг сайн хийж, шинэ байдал дахь үндэстний эв санааны нэгдлийн дэвшилт үйлсийг урагш ахиулах нь олон үндэстний үндсэн ашиг сонирхлыг хамгаалан хөгжүүлж, нийгмийн эв зохицонгуй тогтвортой байдлыг хамгаалан, улс орны урт хугацааны амар амгалан, хятадын үндэстний сэргэн мандалтын авга үйлсийг биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж уг хурал тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе