Пүрэв, 6 сарын 5, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөө орой улсын баярт зориулсан жагсаалын сүүлчийн бэлтгэл дасгал хийнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-18 16:17:20

     Бээжинд 18-ны орой шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх баярын ёслол, жагсаалын бэлтгэлийг сүүлчийн удаа хийнэ. Энэ нь өнгөрсөн сарын сүүлчээс эхэлсэн жагсаалын бэлтгэлийн 4 дэх нь юм. Энэ хэрээр цэрэг арми хийгээд олон нийтийн жагсаал хүлээн авах ёслолын "нууцлаг зүйлс" аажим аажмаар нээгдэж байна.

     Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн баяр ёслолын нийслэлийн цэргийн парад хүлээн авах ерөнхий командлах Фан фэнхүй саяхан танилцуулж хэлэхдээ: Арван жилийн өмнөх улсын баярын нийслэлийн цэргийн парад хүлээн авах ёслолтой харьцуулбал энэ удаа жагсаалд оролцох ангийг багасгаж, тоноглосон ангийг нэмэгдүүлсэн. Мөн хуурай замын цэргийн ангийг багасгаж, дайн ба агаарын, 2 дахь их бууны цэрэг гээд цэргийн төрөл зүйлийн ангийг нэмэгдүүлсэн. Жагсаалд оролцох цэргийн ерөнхий цар хэмжээг багасгаж тэргүүний техник ба онцгой төрлийн цэргийн ангийг нэмэгдүүлсэн гэжээ.

     Цэргийн парад хүлээн авах ёслолын дараа Тянь Ань мэний бүсээр 200 мянган ард иргэд болоод засаж чимэглэсэн 60 машин бүхий өргөн цар хэмжээтэй жагсаал болно. Үүний зэрэгцээ Бээжин хотын дунд, бага сургуулийн 80 мянган сурагчид Тянь Ань мэнь талбайд үзүүлэх тоглолт хийх юм. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе