Хятад улсын улс тунхагласан баяр болон еэвэн сарын баяр ойртож, аялал жуулчлалын алтан 8 хоног ирэх дөхөж байна. Бээжин хотын аялал жуулчлалын ажил хариуцсан газрын дарга хадагтай Жан Хүйгуан 9-р сарын 18-ны өдөр хэлэхдээ: Бээжин хот аялал жуулчлалын 200 гаруй төсөл гаргаж, дотоод гадаадын зорчигчдыг хүлээн авна гэжээ.
Бээжин хотын аялал жуулчлалын ажил хариуцсан газрын урьдчилж тооцоолсноос үзвэл, энэ жил хоёр баярын амралтын хугацаа нь урт бөгөөд Бээжин хот нь улсын баярын арга хэмжээний гол цөм учраас энэ жил бусад нутгаас Бээжинд ирж буцах хүний тоо өнгөрсөн онуудаас давах төлөвтэй байна. \Сарантуяа орчуулав.\