• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 60 жил—зөвшилцөн төр гүрэн байгуулснаас хөгжлийг хамтаар ахиулсан нь

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-18 17:16:28

     1949 оны 10-р сарын 1-ний өдөр БНХАУ байгуулагдсаныг тунхаглажээ. Улс байгуулах өргөн их баяр болохоос 1 сарын өмнө, Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл байгуулагдсан нь шинэ Хятад улсын түүхийн анхны хуудсыг бичиглэсэн явдал болсон билээ. Өнгөрсөн 60 жилд, ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах, улс төрөөр зөвлөлдөхийн чухал байгууламж болсны хувьд, ардын улс төрийн зөвлөлдөх тогтолцоонд эв санаа нэгтэй, ардчиллыг хэлбэрэлтгүй баримтлан, улс төрөөр зөвлөлдөх, ардчилсан хяналт тавих, төрийн хэрэгт оролцон төрийн хэргийг авч хэлэлцэх эрх үүргээ нухацтай хэрэгжүүлж ирсэн юм.

     Өнгөрсөнд зөвшилцөн төр гүрэн байгуулснаас өнөөдөр төрийн хэргийг авч хэлэлцэн санал оруулж, төр гүрэн болон нийгмийн хөгжлийг ахиулан, ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл нь Хятадын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд орлуулагдшгүй үүрэг гүйцэтгэж, Хятадын онцлогтой социалист ардчилсан улс төрийн хөгжлийн явцад мөн онцгой тодорхой ул мөрөө үлдээсэн билээ.

     Энэ жил 80 шахам насан сүүдэр зооглож яваа Бээжин Их Сургуулийн профессор Сүнь Шяоли 1949 оны 9-р сарын 21-ний өдөр Жүн Наньхайгийн Хуай Рэньтан танхимд Сүнь Етсений гэргий Сүн Чинлиний дурсгалын дэвтэр дээр гарын үсэг зурж байгаа будаггүй гэрхэл зургийг хадгалсаар байна. Тэр үед, Сүнь Шяоли сая 17-хон настай ажилтан байсан аж.

    "Сүн Чинлин ноосон үзгээр бичиж дадаагүй тул, тохиромжтой үг бэлтгэсэн юм. Бид хэдэн үзэг бэлдсэн, нэлээд сайн гэснийг нь сонгож, бас хэрэглэхэд хэдийг бэлдсэн. Уг ажил ч маш урагштай болсон юм. Сүн Чинлин бол тусгай уригдсан зүтгэлтэн юм, ийм учраас тэрэр хамгийн эхэнд гарын үсгээ бичиж үлдээсэн юм" гэж Сүнь Шяоли тэмдэглэжээ.

     60 жилийн өмнөх улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн чуулган дээр, Мао Зэдүн, Жөг Эньлай нар Сүн Чинлинд биечлэн захиа бичиж Бээжинд ирүүлэн төр гүрний том үйл хэргийг хамтаар зөвшин хэлэлцсэн нь ХКН-ын өргөн уужуу бодол сэтгэлгээг харуулсан юм. 60 жилийн өмнө болсон тэр чуулганд 662 төлөөлөгч оролцсны дотор, ХКН-ын гишүүн 44 хувийг эзэлжээ. Олон ардчилсан нам бүлгийнхэн болон нам бүлгийг бус хүмүүс тал хувийг эзэлсэн байлаа. ХКН-ын удирдсан, ХКН, ардчилдсан бусад нам бүлэг болон эх оронч ардчилсан хүчнүүдийн төлөөлөгчдөөс бүрдсэн Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл нь Хятадын улс төрийн тавцанд ингэж анх илэрсэн билээ.

     Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн тэр чуулганаар, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Бүгд Хурлын эрх үүргийг орлон хэрэгжүүлсэн бөгөөд түр үндсэн хуулийн чанартай "Хамтын тунхаг" баталж, Ардын Төв Засгийн газрыг сонгож, нийслэл, дурсгалт он, төрийн дуулал, төрийн далбааны тухай тогтоол батлан, Мао Зэдүнг Ардын Төв Засгийэн газрын даргаар сонгосон юм.

     Эв санааны нэгдэл, ардчилал нь 60 жилд ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хэлбэрэлтгүй баримталж ирсэн гол сэдэв юм. энэ 60 жилд түүний эрх үүрэг нэн тодорхой болж, улс төрийн байр суурь нь нэн чухал болж, улмаар нэн их үүрэг гүйцэтгэх болсон байна.

     70-аад оны сүүлчээс Хятад улс өөрчлөалт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлсэн үед, мэдлэг чадвартай хүмүүс, хөрөнгө мөнгө, технологи Хятад улсад тулгам шаардлагатай байжээ. Тухайн үед Хятадын Ардын Улсын Зөвлөлдөх Зөвлөлийн дарга агсан Дэн Шяопин "Олон ардчилсан нам бүлэг, нам бүлгийн бус ардчилсан хүмүүс болон намын бус эх оронч аливаа найз нөхдүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятадын онцлогтой социалист орчин үеийн байгуулалтын шинэ байдлыг хамтаар бүтээхийн тул чармайн ажиллая" гэж дэвшүүлсэн юм.

     2003—2008 оны хооронд ажиллаж байсан Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн арав дахь удаагийн Бүх Хятадын Хороогоор жишээлж хэлэхэд, 5 жилийн хугацаанд гишүүдийн дэвшүүлсэн нийт 23 мянга гаруй саналыг хүлээн авч зохицуулж, шинжилгээ судалгааны 100 гаруй тайлан, иргэдийн саснал, нийгмийн байдлын тухай 6600 гаруй бичиг баримт бичиж, Засгийн газрын шийдвэрт бодлого тогтооход чухал лавлагаа хангасан билээ.

     2008 оны 3-р сард Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь жил тутмын анхны цуулган дээр, ажлын тайлан хийхдээ, нийгмийн шинэ давхаргын ашиг сонирхол, үүрэг хариуцлагын талаар тодруулан өгүүлсэн юм. тэр хэлэхдээ: "Нийгмийн шинэ даврхаргынхантай нягт харилцаатай ажиллаж, тэдний ашиг сонирхол, анхаарч буй зүйлийг бодолцож, ашиг сонирхлын санаа бодлоо илтгэх зам сувгийг шуурхай болгон, үзэл санаа, улс төрийн ажлыг эрчимжүүлэн, ухамсраасаа нийгэмд хариуцахад нь тэдэнд удирдамж хангаж, тэднийг Хятадын онцлогтой социалист үйлсийн шаардлага хангасан бүтээн байгуулагчид болгоно" гэлээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе