![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
"Шинэ Хятад улсын 60 жилийн дипломат харилцааны онолын тухай симпозиум " 19-ний өдөр Бээжинд болов.
Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи хурал дээр үг хэлж тэмдэглэхдээ, энэ жил шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна, бас ч шинэ Хятад улсын дипломат харилцааны 60 жилийн ой тохиож байна, бүх Хятадын олон газрын олон улсын харилцааны салбарын мэргэжилтэн эрдэмтэд энд цугларч, 60 жилийн турших дипломат харилцааны онолын үр дүн, үндсэн туршлагыг нэгтгэн дүгнэж байгаа нь шинэ нөхцөл байдалд дипломат ажлыг цаашид нэн сайн хийхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.
Хятадын олон улсын харилцааны судалгааны нийгэмлэг, Хятадын Гадаад харилцааны дээд сургуулийн зохион байгуулсан 2 хоногийн энэ симпозиум дээр , Гадаад хэргийн яам, Худалдааны яам, Батлан хамгаалах яам зэрэг байгууллагаас ирсэн Засгийн газрын удирдлага болон мэргэжилтэн эрдэмтэд, шинэ Хятадын улсын 60 жилийн дипломат харилцааны онолын макро стратеги болон практик хэрэгжсэн энэ хоёр талаас , Хятадын дипломат харилцаанд холбогдох олон чухал чухал асуудлыг системтэй нэгтгэн дүгнэв. Хуралд оролцсон төлөөлөгчид Хятадын эдийн засаг, цэргийн ажил хэрэг, улс төрийн нам, олон нийтийн зэрэг адил бус салбарт дипломат харилцааны практикт хэрэгжсэн байдлыг халуун хөгжөөнтэй гүнзгий авч хэлэлцэх болно./Анар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |