• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс бие даасан энх тайванч дипломат бодлого цаашид хэрэгжүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-09-19 18:14:54

             Хятадын Гадаад хэргийн яамны сайд Ян Жечи 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагааны тугийг цаашид өндөр мандуулж, бие даасан энх тайванч дипломат бодлого хэрэгжүүлнэ гэжээ.

             Сайд Ян Жечи мөн өдөр болсон шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн дипломат харилцааны онолын симпозиум дээр ингэж илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ, 60 жилийн турш шинэ Хятад улс дипломат харилцааны талаар дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтад хүрч, Хятадын олон улс дахь байр суурь асар их өөрчлөлт гарч, дэлхийн улс түмэнтэй найрсаг харилцаагаа тал бүрээр хөгжүүлж, дипломат харилцаа тогтоосон улс орон шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үеийн 18 –аас 171-д хүрч, олон улсын 300 гаруй гэрээ байгуулж, эдийн засаг, аюулгүйн байдал, хүмүүнлэгийн зэрэг салбар дахь дипломат харилцааг идэвхтэй ахиулсан байна гэжээ./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе