• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ийг Хятадын онцлогтой социалист үйлсийн чухал бүрэлдэхүүн хэсэг байлгах хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-20 15:21:41

       ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао 20-ны өдөр Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх хурал дээр үг хэлж тэмдэглэхдээ, Ардын УТЗЗ-ийг Хятадын онцлогтой социалист үйлсийн чухал бүрэлдэхүүн хэсэг байлгахыг эрс баримталж, Ардын УТЗЗ-ийн ажлыг ХКН удирдан олон нам хамтран ажиллах ба улс төрийн зөвшилцөл хийх чухал байгууллагын үүргийг цаашид бадруулах хэрэгтэй гэжээ.

       Хү Жиньтао хэлэхдээ, ХКН удирдан олон нам хамтран ажиллах ба улс төрийн зөвшилцөл хийх дүрэм нь Хятадын улс төрийн үндсэн дүрэм болсны хувьд Хятадын байдалд нийцэж, ил тод Хятадын онцлогтой социалист улс төрийн намын шинэ дүрэм юм гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл нь тус зөвлөлд оролцож байгаа олон нам бүлэг болон нам бүлгийн бус зүтгэлтнүүдийн эв нягтрал, хамтын ажиллагааг ахиулж, тэд нарын үүргийг гүйцэд бадруулж, нам болон төрийн бодлого тогтоох явцыг шинжлэх ухаанч бөгөөд ардчилалтай байхыг ахиулж, ХКН-ын удирдлага болон ардчилсан нам бүлгүүдийн байгуулалтыг сайжруулж, Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх хамтын улс төрийн үндэс суурийг бэхжүүлэх чухал үүрэгтэй юм. Энэхүү Хятадын онцлогтой улс төрийн байгууллага, ардчиллын арга хэлбэр нь хүчирхэг их бат орших хүчин болон алс хэтийн ирээдүйтэй юм, үүнийг эрхэмлэн нандигнаж, урт хугацаа баримтлах хэрэгтэй гэжээ. \Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе