![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа үеэр дарга Хү Жиньтао зэрэг нам төрийн удирдагчид 19-ний өдөр Бээжингийн Үзэсгэлэнгийн ордонд очиж тэнд болж байгаа "Гэрэл цацрангуй 60 жил—БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн амжилт бүтээлийн үзэсгэлэн"-тэй тус тус танилцав.
Үзэсгэлэн нь " Агуу их түүхэн замнал, гэрэл цацрангуй амжилт бүтээл, сайн сайхан ирээдүй" гэсэн уриан дор оршил, ерөнхий үзэсгэлэн, тусгай үзэсгэлэн, ирээдүйн төлөв зэрэг 4 бүлэгт хуваагджээ. Хү Жиньтао, Жян Зэминь, Ү Бангүө, Вэнь Жябао нарын зэрэг удирдагчид үзэсгэлэнг нарийн нямбай сонирхов.
Танилцаж дуусаад дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс бол хөгжиж байгаа орон, социализмын анхны үе шатанд мөн урт удаан хугацаа орших тул урагшлах замдаа төсөөлж болох юм уу төсөөлж болохгүй олон хүндрэл бэрхшээлд тулгарах болно гэжээ. Хятадын ард түмэн Хятадын онцлогтой социализмын агуу их тугийг эрхбиш өндөр мандуулж, түмэн олон сэтгэл нэгтэйгээр уйгагүй чармайн ажиллаж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шинэ ялалтыг байгуулж, Хятадын онцлогтой социалист үйлсийн шинэ байдлыг бий болгож, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын аугаа зорилтын төлөө урагшлах хэрэгтэй гэж тэрээр онцлов.\Урангоо орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |