• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Ардын УТЗЗ-ийн 60 жилийн ойг тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-20 16:15:08

       Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх их хурал 20-ны өдөр Бээжинд боллоо. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао хурал дээр хэлэхдээ, Хятадын Ардын УТЗЗ бол ХКН удирдан олон нам хамтран ажиллах болон улс төрийн зөвшилцөл хийх чухал байгууллага, хүчирхэг бат орших хүчин болон алс хэтийн ирээдүйтэй юм, үүнийг эрхэмлэн нандигнаж, урт хугацаа баримтлах хэрэгтэй гэжээ.

       1949 оны 9-р сард Хятадын Ардын УТЗЗ-ийн анхны бүгд хурал Бээжинд болсон нь Хятадын Ардын УТЗЗ албан ёсоор байгуулагдсаныг харуулсан бөгөөд мөн КН удирдан олон нам хамтран ажиллах болон улс төрийн зөвшилцөл хийх дүрэм тогтоогдсоныг харуулсан юм. Энэ бүгд хурал нь Хятадын үндэстнүүдийн ард түмний нэрийн өмнөөс Бүх Хятадын АТИХ-ын эрх үүргийг орлон гүйцэтгэж, БНХАУ-ыг тунхаглан байгуулсан билээ. Түүнээс хойших 60 жилийн турш Хятадын Ардын УТЗЗ нь улс ардын аж ахуйг сэргээн хөгжүүлэх, шинээр бий болсон ардын засгийн эрхийг бэхжүүлэх, нийгмийн төрөл бүрийн өөрчлөлтийг ахиулах, социалист хувьсгал, бүтээн байгуулалтад тус дөхөм үзүүлэх, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэх болон социалист орчин үеийн бүтээн байгуулалтад тус дөхөм үзүүлэх зэрэг талаар орлуулж болшгүй үүрэг гүйцэтгэсэн юм. Хү Жиньтао үүнийг бүрэн нотлон хэлэхдээ:

        Хятадын онцлогтой улс төрийн байгууллага болон ардчиллын хэлбэр болсны хувьд Ардын УТЗЗ бол манай орны социалист ардчиллын улс төрийн байгуулалтын агуу их нээлт юм, энэ нь дэлхийн ардчиллын хөгжлийн урсгалд нийцсэн бөгөөд мөн ХКН болон Хятадын ард түмний улс төрийн оюун ухааныг харуулсан учраас хүчирхэг бат орших хүчин болон алс хэтийн ирээдүйтэй гэснийг түүх бүрэн гүйцэд гэрчилсэн байна. Бид үүнийг дээдлэн нандигнаж, урт хугацаа баримтлах хэрэгтэй гэжээ.

      УТЗЗ-ийг гарамгай үр ашигтай ажиллуулж, улс орны улс төрийн амьдралд бүрэн үүрэг гүйцэтгүүлэх бол ХКН-ын удирдлагыг эрчимжүүлэн сайжруулахын чухал агуулга мөн. Энэ нь намын эрх барих чадварыг дээшлүүлж, намын эрх барих байр суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Хү Жиньтао хэллээ. Тэрээр хэлэхдээ:

       Цаашдын ажилд УТЗЗ-ийн ухамсарт санаачлалыг нэмэгдүүлж, зөвшилцлийн агуулгыг дүрэмлүүлж, хэлбэр болон зэрэглэлийг баяжуулан, улс төрийн зөвшилцлийг бодлого тогтоох журамд оруулах хэрэгтэй. УТЗЗ-ийн дэвшүүлэх үнэ цэнтэй санал санаачилгыг нааштай хүлээн авч, УТЗЗ-ийн улс төрийн үйл хэрэгт оролцон төрийн хэргийг авч хэлэлцэх явдлыг ард түмний санал хүслийг тусгах, ард түмний оюун ухааныг төвлөрүүлэх, ажлыг сайжруулах, намын эрх барих хүчин чадлыг дээшлүүлэх үр ашигтай арга хэлбэр, чухал зам суваг болгох хэрэгтэй гэжээ. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе