• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ Хятад улсын 60 жилийн ололт амжилтын үзэсгэлэн нээгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-09-20 16:55:13

      "Гэрэл цацрангуй 60 жил – БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн ололт амжилтын үзэсгэлэн" 19-ний өдөр Бээжингийн Үзэсгэлэнгийн ордонд баяр ёслолын байдалтай нээгдэв.

      Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао үзэсгэлэнг нээж хэлэхдээ, "Гэрэл цацрангуй 60 жил – БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн ололт амжилтын үзэсгэлэн" нь шинэ Хятад улс хөгжлийн түүхийг үнэнчээр тэмдэглэж, Хятадын үндэстнүүдийн ард түмний Хятадын онцлогтой социализмын замыг хайн нээсэн агуу их замналыг дахин харуулж, шинэ Хятад улсын асар их түүхэн өөрчлөлтийг харуулсан байна гэжээ.

      Энэ үзэсгэлэн нь шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилд ХКН Хятадын үндэстнүүдийн ард түмнийг удирдан, Хятадын онцлогтой социализмын замыг уйгагүй хайсан агуу их түүхэн явцыг системтэй харуулж, 60 жил туршийн эдийн засаг, улс төр, соёл, нийгэм болон намын байгуулалтын хүрсэн асар их ололт амжилтыг системтэй харуулж, 2020 онд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах болон энэ зууны дунд үеэр орчин үеийн бүтээн байгуулалтыг үндсэнд нь биелүүлэх сайн сайхан хэтийн төлөвийг харуулсан байна.\Цэцэн орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе