Хятадын үндэсний статистикийн газар 21-ний өдөр шинэ хятад улс байгуулагдсан 60 жилийн турших эдийн засаг нийгмийн хөгжлийн ололт амжилтын цогц тайлангийн 12-р хэсгийн нийтэлжээ. Тайланд тэмдэглэхдээ, 60 жилийн турш хятад улс юу ч үгүй байсан үндсэнд биеэ даасан нэлээд бүрэн төгөлдөр, зохих цар хэмжээтэй нэлээд өндөр техникийн төвшинтэй орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулж, аж үйлдвэрлэлтийн эхний үеэс дунд үе хүрэх түүхийн үсрэлтийг биелүүлсэн гэжээ.
Хятадын нэр хүнд бүхүй байгууллагын сүүлийн үед нийтэлсэн "Хятадын цөмийн цахилгааны хөгжлийн стратегийн судалгааны тайлан"-д тэмдэглэхдээ, Хятадын цөмийн цахилгаан нь цар хэмжээтэй, хэсэг бүлэгчилсэн хөгжлийн байдлыг буй болгосон бөгөөд Хятад улс нь олон улсын тэргүүний цөмийн цахилгааны байгуулалтын төслийн удирдлагын загвар тэрчлэн эрхлэлтийн загварыг эзэмшсэн гэжээ. \Урьхан орчуулав\