• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засаг хөгжихгүй байхыг хүсэгч орон дэлхийд байхгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-21 16:30:12

     Сүүлийн жилүүдэд түргэн хөгжиж байгаа Хятад улс дэлхийн эдийн засгийн үйл явцад улам ирэх тутам чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Энэ жил БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа тул Хятад, Япон хоёр орны хувьд, дэлхийн банк санхүүгийн хямралаас болж эдийн засгийн өсөлт буурсан байдалд эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Азийн эдийн засгийг боломжийн дотор түргэн бууралтаас гаргахыг хамтаар удирдан хөтлөх нь эдийн засгийн энэ хоёр том цогцын энэ онд нүүрлэсэн хамтын чухал их үүрэг болж тавигджээ. Саяхан манай сурвалжлагч Азийн хамгийн том хөрөнгийн бирж---Токиогийн үнэт цаасны биржийн эдийн засгийн мэргэжилтэн Осаму Катсуогоос ярилцлага авч Хятад, Япон хоёр орны эдийн засгийн хэрхээ холбооны өнөөгийн байдал хийгээд ирээдүйн хөгжлийн талаар санал бодлыг нь сонссон юм.

     Өнгөрсөн онд эхэлсэн банк санхүүгийн хямралд, Хятад улс эдийн засагт сэдэлт өгөх бодлого тасралтгүй боловсруулан гаргасан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж билээ. Үүнд холбогдуулан Осаму Катсуо Хятадын эдийн засгийн дэлхийд үзүүлэх ач холбогдлыг нотолсны зэрэгцээ Хятад улс хөөсөнцөр эдийн засгаас сэргийлэх ёстой гэж үзэв.

     Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засаг зогсонги байдалд орохыг хүсэгч улс орон бараг байхгүй. Одоогийн банк санхүүгийн байдлаас харахад Хятад улс бол хүсэл бялхсан орон мөн. Гэлээ Европ, Америк тэрчлэн Япон зэрэг орны Хятад улсад түшиглэх хэмжээ тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч Хятад улс иймэрхүү хүслийн хариу хэт илүү үйлдвэрлэхээс болж, эдийн засгийн хөөрөлтийн байдал гарахаас сэргийлэх хэрэгтэй юм. Хятад улс дэлхийн хүсэлтийн хариу тасралтгүй итгэлээ нэмэгдүүлэх нь маш сайн явдал юм. Гэхдээ үүнээс болж өөрийн хөгжлийн алхам дараагаа замбараагүй болгох шаардлага байхгүй гэж миний бие үзэж бий гэжээ.
Хятад улсад, эдийн засгийн нисэх мэт түргэн хөгжлөөс болж нийгэм нийт хувь хүний амьдралд бүр асар их өөрчлөлт гарсан хэдий ч мөн боловсронгуй болгох шаардлагатай олон асуудал оршиж бий. Ажлын шаардлагаас болж Хятад, Япон хоёр орны хооронд байнга нааш цааш явж суудаг Осаму Катсуо Хятадын олон нийтийн төхөөрөмжийн байгуулалтад санал дэвшүүлсэн байна.

     Тэрээр жишээ татаж хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжил хувь хүний амьдралын төвшин дээр маш тодорхой илэрч байгааг бид харсан, гэвч олон нийтийн төхөөрөмжийг түргэн байгуулах ёстой гэж би үзэж байна. Өнөө Хятадын цогцолбор олон нийтийн төхөөрөмж хараахан төдий боловсронгуй болж чадаагүй байна. Олон нийтийн төхөөрөмжийг татвар хураах зэрэг дүрэм тогтоолоор дамжин сайжруулах шаардлагатай, нийгмийг хамтаар байгуулах тухай олон нийтийн үзэл ухамсрыг уриалан хөтлөх хэрэгтэй , тэгэхгүй бол энэ асуудлыг зохицуулахад маш бэрх юм. Татвар хураах дүрэм болон үзэл танилын түгээмэл болж байгаа нь Хятад улсад аажим алгуур хөгжих явцдаа байна гэжээ. Энэ нь эдийн засаг дээд хурдцаар хөгжиж байгаа орны хувьд татвар хураах зэрэг иж бүрэн дүрэм журмын боловсронгуй болох нь улс орны цогцолбор байгуулалтад туйлын чухал юм гэж тэрээр онцлов.

     Сүүлийн жилүүдэд Хятад, Японы улс төрийн харилцаа "өвлийн хүйтнээс хаврын урин дулаанд"хүрсэн өөрчлөлтийг туулсан билээ. Гэвч өнөөг хүртэл "Хятадын заналхийлэл" гэдэг яриа Японыг оролцуулсан барууны хэсэг оронд мөн дуулдсаар байна. Японы эдийн засагчдын үзэхээр иймэрхүү яриа хэллэг нь Хятад, Японы харилцааны чиглэл, ялангуяа эдийн засгийн хэлхээ холбооны их чиглэл хандлагыг өөрчилж чадахгүй юм гэж Осаму Катсуо үзэв.

     2008 оны Хятад, Япон хоёр орны худалдааны хэмжээ 270 орчим тэрбум ам. долларт хүрсэн байна. Хятад улс 2007 онд Америкаас давж, Японы худалдааны 1-р том түнш болсон гэж саяхан Японд Хятад, Японы эдийн засгийн яриа уулзалтад оролцсон Хятадын Ерөнхий сайдын орлогч Ван Чишань танилцуулж байсан юм.
Хятад улсын хөгжил заналхийлэл биш, харин боломж тохиол мөн гэсний хүмүүс өнөө улам тод ойлгох болсон байна. Өөрийн хөгжлөө хайх төдийгүй мөн бүсад нутаг цаашилбал дэлхий нийтээр хамтаар хөгжихийг тасралтгүй ахиулах хэрэгтэй юм. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе