• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын засгийн газар "Шиньжяны хөгжил, дэвшил" цагаан ном нийтлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-21 17:14:25

      Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 21-ний өдөр "Шиньжяны хөгжил, дэвшил" цагаан ном нийтэлсэн байна, энэ бол Хятадын засгийн газрын хоёр дахь удаагаа нийтэлж байгаа Шинжяны тухай цагаан ном юм. Цагаан номд тэмдэглэхдээ, шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш, Шиньжян эдийн засаг нийгэм түргэн хөгжсөн, ерөнхий хүчин чадал нь ил тод дээшилсэн, үндэстнүүдийн ард түмэн хамгийн үр өгөөж хүртсэн цаг үед орсон байна гэжээ.

     Цагаан ном нь нийт 7 хэсгээр бүрэлдэж, шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш, Шиньжяны улс төр, эдийн засаг, соёл, боловсрол болон нийгмийн хөгжил зэрэг олон талаар гарсан асар их өөрчлөлт болон үндэстнүүдийн эв нягтрал, эх орны нэгдлийг хамгаалах ажлын ололт амжилтыг системтэй танилцуулсан байна.

     Хятадын засгийн газар Шиньжяны хөгжил болон бүтээн байгуулалтыг маш их анхааралдаа авч байгааг цагаан номд их хэмжээний тоо баримтаар дахин нотолсон байна.

     Шиньжяны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Эдийн засгийн судалгааны газрын орлогч дарга Дили. Мурат хэлэхдээ, Шиньжяны хөгжлийн түүхийг эргэн санахад , чөлөөлөгдөхөөс өмнө Шиньжянд төмөр зам ч байхгүй байсан бөгөөд олигтойхон хэдэн барилга ч байхгүй байж, ард иргэдийн амьдрал маш ядуу байжээ. Өнөө Төв засгийн газрын хайр халамжаар дөрвөн зүн найман зовхист нэвтэрсэн зам харилцааны сүлжээ нь бүх Шиньжянг холбоосон байна. Өрөмч хот өнөө төв Азийн хамгийн их цэцэглэн хөгжсөн хот болсон байна. Шиньжян өдрөөс өдөр хөгжиж байгаа бөгөөд нийгмийн хөгжил нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Энэ бүхэн нь Төв засгийн газраас Шиньжянд онцгой бодлого хэрэгжүүлж, намын үндэстний цөөнхийн тухай бодлогыг Шиньжянд хэрэгжүүлснээс болсон юм гэжээ.

     Шиньяжнд олон үндэстэн байдаг, Хятадын засгийн газар үндэстний цөөнхийн зан заншлыг маш хүндэтгэж, иж бүрэн бодлого хууль тогтоол боловсруулан тогтоож, үндэстний цөөнхийн үг хэл үсэг бичгээ хэрэглэх эрх чөлөөг хамгаалан баталж чадсан байна. Үүнээс гадна, Шиньжян мөн үндэстний цөөнхийн боловсон хүчнийг бэлтгэн хүмүүжүүлж, хэрэглэж байна. 2008 оны байдлаар үндэстний цөөнхийн боловсон хүчин нь Шиньжяны нийт боловсон хүчний тал хувиас давсан байна.

     Шиньжяны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Үндэстний утга зохиолын судалгааны газрын дарга Абидушалам хэлэхдээ, Шиньжяны үндэстнүүдийн харилцаа түүхийн хамгийн сайн үед оршиж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, бид түүхээс үзэж болно, үндэстний эв санааны нэгдэл сайн байгаа үед Шиньжяны эдийн засаг нийгмийн хөгжил маш түргэн байдаг бөгөөд үндэстнүүдийн ард түмэн ч үүнээс маш их үр өгөөж хүртдэг юм. Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш, нам болон засгийн газар үндэстнүүд эрх тэгш байхыг ямагт баримталсаар ирсэн бөгөөд үндэстний өөртөө засах дүрмийн давуу талыг бүрэн гүйцэд бадруулж, хуулийн хэлбэрээр үндэстнүүдийн ард түмэн улс төрийн талаар эрх тэгш байх эрх ашиг, эдийн засаг нийгэм соёлын талаар эрх тэгш байх эрх ашгийг хамгаалж, үндэстний эв нягтралыг эрчимжүүлсэн байна гэжээ.

     Цагаан номд тэмдэглэхдээ, Шиньжян өнөө түүхэн хөгжлийн хамгийн сайн үедээ байна. "Зүүн Туркестан" хүчний хийсэн хүчирхийллийн террорист үйл ажиллагаа нь Шиньжяны хөгжил болон тогтвортой байдалд маш их заналхийлэл болж байна. Ялангуяа энэ онд Өрөмч хотод гарсан 7-р сарын 5-ны хэрэг нь үндэстнүүдийн ард түмний амь нас болон эд хөрөнгөнд асар их хохирол учруулсан юм. Хятадын засгийн газар хуулийн дагуу "Зүүн Туркестан"-ы хүчинд цохилт өгсөн үйл ажиллагаа нь Шиньяны хөгжил дэвшилд амгалан тогтуун нийгмийн орчныг бий болгож өгсөн юм, энэ бол Шиньжяны үндэстнүүдийн ард түмний хамтын хүсэл эрмэлзэл юм гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе