|
|
||
Шанхай хотын захиргааны орлогч ерөнхий нарийн бичгийн дарга, уг хотын худалдааны ажил хариуцсан комиссын дарга Ша Хайлинь 21-ний өдөр Шанхайд хэлэхдээ, Шанхай хот Олон улсын худалдааны төвийн байгуулалтаа зургаан талаас голчлог хөгжүүлнэ гэжээ.
2009 оны Хятадын Олон улсын үндсэн дамнасан бараа нийлүүлэх дээд хэмжээний чуулга уулзалт дээр Ша хайлинь хэлэхдээ, 2020 он гэхэд Хятадын Олон улсын худалдааны статустай зохицсон, дотоодын болон олон улсын зах зээлийн эх баялгийн хуваарилалтын чадавх бүхий орчин үеийн үйлчилгээгээр хангагдсан Олон улсын худалдааны төвийг үндсэнд нь байгуулж дуусгах болно гэжээ.
Сурвалжлагчийн мэдээлснээр, Шанхай хот нь зах зээлийг нээлттэй байлгах хэмжээ болон Олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх төвшинг дээшлүүлж, дотоодын болон олон улсын зах зээлийн эх баялгийг хуваарилах чадавхтай зах зээлийн тогтолцоог бий болгож, олон улсын тэргүүний төвшинд хүрсэн худалдааны орчинг бүрдүүлж, Олон улсын худалдааны төвийн байгуулалтаа зургаан талаас голчлог хөгжүүлэхийг ахиулна гэжээ. \Номин орчуулав\ Пэрлаймаа хянав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |