• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ Хятад улсын 60 жилийн ойг тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-22 16:41:06

     Оросын Орос, Хятадын Найрамдлын нийгэмлэг болон Шинжлэх ухааны академийн Алс дорнодын судалгааны хүрээлэн 21-ний өдөр Москвад Шинэ Хятад улсыг тунхаглан байгуулсан болон Орос, Хятадын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх хурал зохион байгуулав. Хятадаас Орост суугаа элчин сайд Ли Хүй, Орос-Хятадын найрамдлын нийгэмлэгийн хүндэт дарга Сергей Тихвенски нарын зэрэг 100 гаруй хүн хуралд оролцов.

     Урт хугацааны турш Хятад, Оросын харилцааг хөгжүүлэхийн төлөө өвөрмөц үүрэг гүйцэтгэсэн Орос, Хятадын Найрамдлын нийгэмлэг болон Шинжлэх ухааны академийн Алс дорнодын судалгааны хүрээлэнд Элчин сайд Ли Хүй баярлан талархав.

     Оросын Шинжлэх ухааны академийн Алс дорнодын судалгааны хүрээлэнгийн 1-р орлогч дарга Лүзианин, Оросын Ахмад дайчдын нийгэмлэгийн дарга Иванов тус тус үг хэлж, шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш, ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн турш дэлхийн нийтийн анхаарлыг татсан амжилтад хүрч, Хятадын олон улсын нэр хүнд тасралтгүй дээшилж байна. Өнөөдрийн Орос, Хятадын найрсаг харилцаа бол газар зүйн хөрш, эдийн засгийн талаар бие биеэ нөхсөн, уламжлалт найрамдлын үндэс дээр тулгуурлагдасан юм. Орос, Хятад хоёр орон өнө мөнхийн сайн хөрш, сайн түнш, сайн анд бололцохыг хүсэн ерөөе гэж илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе